Армени, Азербайжаны хил дээрх тулаанд амиа алдсан хүний тоо 150-ийг давав
2022-09-15

Он удаан жил сөргөлдөж, хэсэг хугацаанд намжмал байгаад 2020 онд дахин тулалдаж эхлээд талуудын оролцоотойгоор хэлцэлд хүрч байсан Армени, Азербайжаны мөргөлдөөн энэ оны наймдугаар сард дахин эхэлж, хэсэг хугацаанд намжмал байсан ч есдүгээр сарын 12-ны өдөр дахин сэргэсэн юм.

 

Есдүгээр сарын 12-ны шөнө хоёр орны хоорондын хилийн мөргөлдөөн эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Арменийн хэд хэдэн хот руу Азербайжан буудсан талаар Арменийн Батлан хамгаалах яам мэдээлж байв. Харин Азербайжаны тал "Армени өргөн цар хүрээтэйгээр өдөөн хатгасны хариуд арга хэмжээ авсан" хэмээн мэдэгдэж байв.

 

Улмаар, есдүгээр сарын 14-ний өдөр Армени мэдэгдэл хийхдээ Азербайжаны цэргүүд 10 квадрат километр нутгийг нь эзлэн түрэмгийлсэн хэмээн онцолж байсан юм. "Дайсан өнгөрсөн оны тавдугаар сард Арменийн нутгаас 40 квадрат километр газрыг эзлэн түрэмгийлсэн, харин энэ удаад дахин 10 кв.км газрыг эзэллээ" хэмээн Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Парламент дээр мэдэгдсэн байна. 

 

Сөргөлдөөний шалтгаан 

 

Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхэлсэн юм. Армени Уулын Карабахыг өөрийн талд шилжүүлэх талаар хэдэнтээ асуудал хөндсөн ч энэ асуудал дэмжигдээгүй.

 

1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүнчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөн нь хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт сөргөлдөөн болсон юм. Энэ сөргөлдөөнд хоёр тал хоёул галт зэвсэг төдийгүй ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн хүнд хуягт техник, артиллери, нисэх хүчнийг ашигласан байна. 

 

Энх тайвныг тогтоосон нь

1994 оны тавдугаар сарын тавны өдөр Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

 

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн сүүлд, 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

 

Талуудын шаардлага 

Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчид болон шилжин суурьшигчдыг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зөвхөн энэ шаардлага хангагдсан нөхцөлд л Азербайжан Уулын карабахын статусыг тодорхойлох, энэ бүс нутгийг бүгд найрамдах улсын. бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох талаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгддэг байна. 

 

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 


Сөргөлдөөн дахин эхэлсний шалтгаан 

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв. Нөхцөл байдал долдугаар сарын 12-ны өдөр хурцдаж байсан юм. Талууд нэгнээ сөргөлдөөнийг өдөөсөн , гал зогсоох горимыг зөрчсөн гэж буруутгаж байв. Аль аль тал нь хохирол амсаж, есдүгээр сарын 27-ны өдөр ээлжит дайн эхэлжээ. Улмаар сөргөлдөөн эхэлснээс хойш 16 дахь өдөр ОХУ, Азербайжан, Армени гэсэн гурван талт, гал зогсоох хэлэлцээ хийж байв. Гэсэн ч хэлэлцээр үйлчилсэнгүй, хэд хоног сөргөлдөж байгаад намжмал байдалд орж, Оросын энхийг сахиулагчид бүс нутагт хяналт тогтоох болсон юм. 

 

Гэвч байдал дахин хурцдаж, есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр тал мөргөлдлөө. Энэ мөргөлдөөнд талууд хэдийнэ 150 гаруй хүнээ алджээ. Азербайжаны талаас 50 цэрэг, харин Армени 105 цэргээ алдсан эгсэн мээдэлэл гарсан байна. Гэхдээ энэ нь эцэслэсэн тоо биш юм. 

 

Армени, Азербайжан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүд бөгөөд тиймээс энэ байгууллага есдүгээр сарын 14-ний өдөр хуралдан, шуурхай бүлгээ сөргөлдөөний бүс рүү илгээхээр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-15
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-15