Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Оюутнууд: 'Танай сургууль татан буугдсан' хэмээн гадуурхагдаж байна
2022-09-14

 

ХҮИС-ийн оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сургуулийн оюутны холбооны төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.

 

Оюутнууд: Их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутнуудыг хохироож байна. Бид МУИС-ийг биш Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг сонгож суралцахаар орж ирсэн.

 

Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг, эко сургууль. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн байтал МУИС-тай нэгтгэсэн. Шинэ элсэгчийн хувьд миний сонгох эрхийг зөрчиж байна. Надтай адил ийм сонголт хийсэн бүх оюутны өмнөөс гомдолтой байна.

 

Энэ шийдвэрийг танилцуулсны дараа маш олон сөрөг сэтгэгдэл гарсан. Ямар судалгаанд үндэслэж энэ шийдвэрийг гаргасныг тодорхой мэдмээр байна.

 

“Танай сургууль татан буугдсан” зэргээр ялгаварлан гадуурхаж байна. Үнэхээр муу сургууль байсан бол гурван удаа магадлан итгэмжлэгдэхгүй байсан. Орон тоо, сургалтын бааз нь хангалттай биш байсан бол үйл ажиллагаа нь эрт хаагдах байлаа. Тодорхой албан хаагчаас нь мэдээлэл авахын тулд энэ мэдээллийг хийж байна.

 

99 жилийн түүхтэй, 45 салбарт маш олон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн сургуулийг ингээд татан буулгаж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй.

 

Оюутнуудад хэрхэн МУИС руу шилжүүлэх хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй. Хоёр сургуулийн хооронд сургалтын төлбөрийн ялгаа, төлөлтийн хугацаа хүртэл өөр өөр байна" гэж өөрсдийн сургуулийг татан буугдахыг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. 

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
Za Solior pazaan mini harin ch chi zavshisan b na chinii naad songoson geed baigaa surguuli chini hudaldaa uildverleliin kollodj baisan yum ! Husehgui bol zailaad og
2022-09-14
СУКА СОРОНЗОНГИИН ТЕХИНОЛОГ
2022-09-14