Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
ФОТО: Унага тамгалсан агшин
2022-09-12

Төв аймгийн Баян сумын аймгийн аварга малчин Ш.Дүйдэндоржийнх намрын тэргүүн шар бич сарын улаан бар өдөр унагаа тамгалсан агшин гэрэл зургийг хальснаа ийн буужээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Унага тамгалах ёс:

 

Малчид гүүгээ тавихтай зэрэгцүүлэн унагаа тамгалдаг. Унага тамгалахдаа зэлний хажууд гал түлж тамгаа улайсгаад барьсан унагануудаа тамгална. Унагыг хөдөлгөөнгүй болгон барьсны дараа тамгалах ёстой. Тамгыг унаганы гуя ба хааны өргөн булчинд дарна. Тамга нь 8смх8см, 8смх6см, 8смх4см хэмжээтэй, зузаан нь 1 см орчим, дардасны өргөн 0.5 см, иш нь 40 см орчим урт байна. Тамга нь ихэнхдээ удам дамжиж ирсэн байдаг тул айл бүрт өөр өөр байдаг.

 

 

Унага тамгалахдаа арьс, махыг их хэмжээгээр түлж шархлуулах, том хэмжээтэй эсвэл олон жижиг хэсгээс бүрдсэн тамгыг хэрэглэдэггүй. Мөн хэт гүн тамгалж болохгүй.

 

 

Унагаа тамгалж дуусаад гүүгээ тавихдаа тусгай зан үйл хийдэг заншилтай. Тухайлбал, гүү тавих өдрөө сонгож, энэ өдөр бүх адуугаа хурааж гүүн зэлний гадсан дээр сан тавьдаг. Гүүгээ сааж дуусаад унагануудынхаа ногтыг мултлан тавиад зэлээ эвхэн, гадсаа сугалан авч нүхэнд нь сүү дусаан, арвай будаа хийнэ. Ингээд гүүгээ тавьж буй айл, ирсэн зочдыг гэртээ урьж айраг уулган, хоол ундаар дайлж найрлана. Энэ үед ерөөл магтаал, дуу хуур, тоглоом наадам үүсгэн нэгэн жилийн дэлгэр цагийн төгсгөлийн баярыг тэмдэглэдэг заншилтай.

 

 

Унага тамгалж, гүү тавих үед зэл, гадас, аргамж, аргал, түлш, тариа будаа, айраг, тамга, сүү, арц хүж зэрэг зүйлсийг хэрэглэнэ. Тамгыг хэрэглэж дуусаад сүүнд дүрээд хадганд боож хадгалдаг.

 

 

 

Эх сурвалж: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ I

 

 

Shuud.mn
Сонин хачин