Хатан хаан таалал төгсөж, шинэ хаантай болсон Британи зоос, далбаа, төрийн дууллаа өөрчилнө
2022-09-09

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын цог жавхлант хатан хаан II Елизавета есдүгээр сарын наймны өдөр таалал төгсөж, түүний хүү Чарльз хаан ширээнд суухаар болсон юм. 

 

Хатан хаан бие барж, шинэ хаантай болсон тул хаант улсын дэг жаягийн дагуу Их Британийн далбаа, зоос, шуудангийн марк болон бусад төрийн бэлгэдлүүдийг өөрчлөх юм байна. IV Георг хаан таалал төгсөж, Елизавета хатан хаан болох үед бүхий л бэлгэдлүүд Елизаветагийн хөрөгтэй болж байлаа. 

 

Хатан хааныг нас барсны дараах Их Британийн далбаа

Цагдаагийн хэлтсүүд, галын албаас эхлээд тэнгисийн цэргийн хөлгүүд хүртэлх олон газар мандуулдаг, Елизаветагийн бэлгэдэл бүхий олон мянган далбааг солино. Түүнчлэн Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг Британийн хатан хаан төрийн тэргүүн нь байсан улс орнууд ч далбаагаа солих юм байна. 

 

Түүнчлэн хатан хаан очсон газар бүр мандуулдаг далбааг солих аж. Тухайлбал, Уэльсийг илтгэх бэлгэдэл өнөөгийн далбаанд байдаггүй, үүнийг III Карл өөрчлөх юм.

 

Шинэ хааны үеийн зоос

Одоогоор нийт 80 тэрбум фунт стерлингийн үнийн дүн бүхий мөнгөн дэвсгэрт, зоосон дээр хатан хааны хөрөг байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, III Карлын хөрөг бүхий мөнгөөр солиход хоёр жил орчим хугацаа шаардлагатай гэнэ.

 

Гэхдээ, Елизаветагийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс эргүүлэн татахгүй юм байна. Английн банкны мэдэгдсэнээр өөр загвартай мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор гаргах тул британичуудын түрийвчинд хатан хаан, хааны хөрөгтэй аль аль дэвсгэрт байх нь

 

Төрийн дуулал, мөргөл, тангараг

 

Их Британийн төрийн дуулалд "Бурхан та нигүүлсэнгүй хатан хааныг хамгаалаарай" гэсэн мөр байдаг. Үүнийг "Бурхан та нигүүлсэнгүй хааныг хамгаалаарай" хэмээн өөрчлөх юм байна.

 

Үүний зэрэгцээ мөргөлийг ч мөн өөрчлөх гэнэ. Учир нь хатан хаан Английн сүмийн "шашныг хамгаалагч, дээд захирагч" байсан тул зарим мөргөл түүнд хандсан байдаг байжээ. Харин одоо мөргөлийг шинэ хаанд зориулах тул текстийг ч өөрчлөх юм байна. Мөн маргаашнаас эхлэн парламентын гишүүд III Карлад үнэнч байхаа тангаргалах юм байна.

 

Хатан хааны зэвсэг болон шуудан 

Энэ нь засгийн газрын байрнуудад байдаг зэвсэг аж. Эдгээр дээр мөн л Уэльсийн бэлгэдэл байдаггүй тул шинэ хаан үүнийг өөрчилж магадгүй гэнэ. Түүнчлэн хатан хааны гэр бүлтэй холбоотой Британийн 600 гаруй байгууллага ашигладаг ордер солигдох юм байна.

 

Шуудангийн хайрцгуудыг өөрчлөхгүй байх гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь шуудангийн хайрцгуудыг өөрчлөх нь ихээхэн зардал гарна, түүнчлэн VI Георг хааны бэлгэдэлтэй хайрцгуудыг өнөө хүртэл ашигладаг гэнэ. 

 

Харин шуудангийн маркуудыг өөрчилнө. Шуудангийн марк дээр шинэ хаан, III Карлын хөрөг залрах юм байна. 

 

“ШИНЭ ЕЛИЗАВЕТАГИЙН ЭРИН” ТӨГСЛӨӨ  
 

Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета 96 насандаа таалал төгсжээ. Есдүгээр сарын наймны орой түүнийг эмч нарын зөвлөснөөр хяналтад оруулсан бөгөөд удалгүй тэрбээр таалал төгссөн байна. Одоо түүнийг том хүү Чарльз нь III Карл нэрээр залгамжлах юм байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Жирийн ард түмнийг хэдэн зууны турш, магадгүй хэдэн мянганы турш үе залгамжлан захирч, дарангуйлж, хүчирхийлж, боолчлилдог бузар хаант засгийг эгнэгт халахын төлөө жирийн ард түмэн хэдэн зууны турш тэмцээд ялалт байгуулаад одоо дэлхий дахинд бузар хаант засаг нэгэнт үгүй болж, парламент ёс дэлхий даяар нэгэнт тогтжээ. Гэтэл дээрэмчин Англи, Япон зэрэг маш цөөн оронд бузар хаант засаг тогтсоор өнөөг хүрлээ. Үүний цаад учир юу вэ? Энэний цаана юу нуугдаж байна вэ? Тэгвэл хариулъя. Анги, Япон зэрэг хаант засагтай орнуудад үе үеийн хаадын гэрээслэл, бодлого байдаг. Тухайлбал, Английн хаадын гэрээслэл, хар хайрцагны бодлогод Европ, Африк, Энэтхэг, Ойрхи дорнод, номхон далай, атлантийн далай орнуудыг эзлэн түрэмгийлж, боолчлох, хүчирхийлэх, тонон дээрэмдэх гэрээслэл, бодлого байдаг. Харин Японы үе үеийн хаадын гэрээслэл, хар хайрцагны бодлогод Солонгос, Хятад, Монгол, Оросын Сибмрь, номхон далайн орнуудыг эзлэн түрэмгийлэх, боолчлох, хүчирхийлэх, тонон дээрэмдэх гэрээслэл, бодлого байдаг. Чухамхүү бусдыг эзлэн түрэмгийлэх, боолчлох, тонон дээрэмдэх үе үеийн эзэн хаадыхаа энэхүү гэрээслэл, бодлогыг өнөө үед залгамжлан хадгалж үлдэхийн тулд л Англи, Япон мэтийн бузар орнууд өнөөг хүртэл эзэн хаадтай байдаг юм шүү дээ. Ухаарагтун, малнуудаа!!!
2022-09-09
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-09