У.Хүрэлсүх: Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжлийн төлөө зүтгэж эхэллээ
2022-09-09

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаатай боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, төмөр замчид оролцов.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Та бид энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа туйлын их баяртай байна.

 

 

Монгол Улс тэртээх 1955 онд ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжаар хойд, урт хилээ холбосон 1111 км төмөр замыг барьж байгуулан, ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа Монгол инженер, Монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулж чадлаа.

 

Энэхүү төмөр зам нь хоёр өртөө, 6 зөрлөг бүхий автомат хориглолттой, уулзваргүй, жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 

Цар тахал, геополитикийн хүнд нөхцөл байдалд байсан ч монгол инженер, монгол залуус энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг товлосон цаг хугацаанд нь амжилттай ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

 Энэхүү бүтээн байгуулалт нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа.

 

Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно.

 

Энэхүү хөгжлийн зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор манай улсын экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн амьдрал дээшилж, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бий болно. Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дөрөв дахин  буурна. Цаашид ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэж, манай улсын нүүрсний экспортын орлого хоёр дахин өсөх боломж бүрдэнэ.

 

Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам болно.

 

...Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш царцаж, экспортын асар их орлого, боломж, үнэт цаг хугацааг алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид мартах ёсгүй.

 

...Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ” гэдгийг хэллээ.


 

Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаар 14 жил үргэлжилсэн талцал, маргаан эцэслэлээ

 

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаар 14 жил үргэлжилсэн талцал, маргаан бүтээн байгуулалтыг хүлээн авсан энэ цагаас эцэслэж байна.

 

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулагч Эрдэнэс Тавантолгой компанийн хамт олон, уурхайчдад, төслийг гардан хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК-ийн хамт олон, төмөр замыг бүтээн байгуулах их үйлсэд санаа зорилго нэгдэн ажилласан 6000 гаруй ААН, 5000 орчим инженер техникийн ажилчдад халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

 

...Монголын төр хөдөлмөрлөн зүтгэвэл хийж, бүтээж болдгийг өнөөдрийн үйл явдал нотолж байна. Засгийн газар 2018 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоолыг баталж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж, 2019 онд төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байсан.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, өртөө зөрлөгийн иж бүрэн байгуулалттай, дэвшилтэт технологи, инноваци шингэсэн Монгол Улсын төмөр замын салбарт шинэ стандар тогтоож, технологийн хувьсгал хийсэн түүхэн бүтээн байгуулалт болсныг бахархалтайгаар онцлон тэмдэглэе.

 

 

Бодь Интернэшнл группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:  Гүйцэтгэсэн ажлаа нэр төртэйгээр хүлээлгэн өгч байгаадаа туйлын их баяртай байна

 

 

 

Төслийн ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн амин чухал судас болох, олон жил дуншсан  Тавантолгой-Гашуунсухайтын нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтэд хүрэлцэн ирээд байна.

 

 

Бодит амжилтын төлөө уриатайгаар 1993 оноос үйл ажиллагаагаа амжилттай, тогтвортой явуулж ирсэн Бодь Интернэшнл компани нь 2019 оноос Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, өнөөдөр нэр төртэйгээр хүлээлгэн өгч байгаадаа туйлын их баяртай байна.

 

Манай компанийн хувьд 30 сарын хугацаанд багтаан төслийг дуусгах, төлбөрийг нүүрсээр гүйцэтгэх нөхцөлийг тухайн үед хүлээж авсан нь маш том эрсдэл, маш том сорилт байсан юм.

 

...Манай компанийн хамт олон энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ энх цагийн дайчин хүмүүсийн жишгээр эх орынхоо төлөө оруулж буй өөрсдийн чадах хамгийн дээд хувь нэмэр гэж бодон бүхий л ажилд чин сэтгэлээсээ хандаж, нэгэн зорилгын төлөө гар нийлэн ажиллалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
БАТТУЛГАД ТҮЙ Ч ПАДГҮЙ ХЭРЭВ ХАМААТАЙ БОЛ НЭЭЛТЭН ДЭЭР ИНЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙХ БАЙЛГҮЙ
2022-09-12
Дарханы засмал зам дардан байхад убтз-ын хойд хэсгийн зам согтуу хүнээс дор байдаг нь трассаа алдчихсан болвуу
2022-09-11
Жёнко мөнгө миёэ газар гэсэн сэтгэгдэл монгол түмнээс салахгүй болохоор хэчнээн магтаад ч нэмэргүй дээ
2022-09-10
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untraadag 40t containert dotor buidan deer omdoo shuvtlaad solongos ovgonii door hevrdeg
2022-09-10
Бид чинь Оюутолгой гэх мэт хөдлөшгүй урт хугацааны гэрээ богино хугацаанд орвонгоороо эргэдэг улсын иргэд шүүдээ. Ингээд монгол улс таван толгой гэгдэх 100 - 200 жил биднийг тэжээх тэр том уурхайг алдах байлаа. Харин Баттулгыг харлуулагчид яг энэ асуудлыг огт дурдадгүй, аль болох үүнээс хүмүүсийн санаа бодлыг хол блгахыг зорьдог. Цаашлаад Таван толгой, Зүүнбаянгийн төмөр замд хамгийн их саад хийгчид нь мөн л тэд байв. Учир нь энэ төмөр зам тэдний таван толгойг залгих мөрөөдөлд нь цэг тавьсан гэж хэлж болно. Energy Resource -нхан ярихдаа "бид өөрсдийн мөнгөөрөө улсдаа төмөр зам барьж өгч туслаад дараа нь улсдаа үнэгүй өгөх байсан" гэж уянгалуулдаг. Үнэхээр халааснаасаа 100+ сая доллар гаргаад зүгээр л улсдаа өгдөг өглөгч сайхан сэтгэл нь багтаж ядсан бизнесменүүдийн бүлэглэл байдаг гэдэгт манай цаас шиг цагаан ард түмэн ер нь итгэсэндээ. Үнэгүй юм хулганы хавханд л байдаг!!! Нэмээд хэлэхэд манай улс бол геополитик, улс төр, эдийн засаг гээд хамаг юм нь маш эмзэг улс. Манайд хувийн компани төмөр зам барьж эзэмших нь маш эрсдэлтэй. Тэр төмөр зам нь хилрүү гарсан бол бүр ч аюултай. Манай гадаад бодлогод хувийн компани хутгалдаж эхлэнэ. Одоо угаас хувийн компаниуд гадаад бодлогод асар их хутгалддаг. Энэ нь бүр ч дордоно л гэсэн үг. Цаашлаад тэр төмөр замаар юу оруулж гаргаж байгааг хянахад хэцүү. Засаглалын доройтолтой бидний одоогийн асуудлууд улам л дордох юмаа
2022-09-10
Үргэлжлэл:
- Тэр төмөр зам нь хилрүү гарсан бол бүр ч аюултай. Манай гадаад бодлогод хувийн компани хутгалдаж эхлэнэ. Одоо угаас хувийн компаниуд гадаад бодлогод асар их хутгалддаг. Энэ нь бүр ч дордоно л гэсэн үг. Цаашлаад тэр төмөр замаар юу оруулж гаргаж байгааг хянахад хэцүү. Засаглалын доройтолтой бидний одоогийн асуудлууд улам л дордох юмаа
2022-09-10
Баттулга тэр Energy Resource -н төмөр замыг цуцалж оронд нь улсын шууд эзэмшлийн төмөр зам барихаар зүтгэсэн хүн, түүндээ ч хүрсэн. Energy Resource бол MCS тэргүүтэй монголын толгой баячуудын нийлж таван толгойн өрөмнөөс томоохон хэсгийг маш хямдаар тасдаж байгуулсан уурхай. Тэр төмөр зам баригдсан бол зөвхөн Energy Resource бус нийт таван толгойн нүүрсний тээврийг тэр замаар хийх бсан. Тэгээд л монголын хэдэн толгой баячууд таван толгойн тээврийг атгана. Улмаар Хятад манай засгийн газартай биш Energy Resource -тай таван толгойн асуудлыг ярьдаг болно. Тэд нэгэнт судсыг нь атгасан хойно цааш ахиад Таван толгойг өөрийг нь эзэгнэх бол цаг хугацааны л асуудал байлаа. Төмөр замаа 30 жилийн дараа улсад өгнө гэж байв. Гэхдээ тэдэнд 30 биш 6 жил 1 сонгууль л хэрэгтэй байсан. Манай төр угаасаа мөнгөтэй талын халаасанд байдаг хойно, 1 сонгуулийн дараа л таван толгойг шилжүүлээд авчина. Бид чинь Оюутолгой гэх мэт хөдлөшгүй урт хугацааны гэрээ богино хугацаанд орвонгоороо эргэдэг улсын иргэд шүүдээ. Ингээд монгол улс таван толгой гэгдэх 100 - 200 жил биднийг тэжээх тэр том уурхайг алдах байлаа. Харин Баттулгыг харлуулагчид яг энэ асуудлыг огт дурдадгүй, аль болох үүнээс хүмүүсийн санаа бодлыг хол блгахыг зорьдог. Цаашлаад Таван толгой, Зүүнбаянгийн төмөр замд хамгийн их саад хийгчид нь мөн л тэд байв. Учир нь энэ төмөр зам тэдний таван толгойг залгих мөрөөдөлд нь цэг тавьсан гэж хэлж болно. Energy Resource -нхан ярихдаа "бид өөрсдийн мөнгөөрөө улсдаа төмөр зам барьж өгч туслаад дараа нь улсдаа үнэгүй өгөх байсан" гэж уянгалуулдаг. Үнэхээр халааснаасаа 100+ сая доллар гаргаад зүгээр л улсдаа өгдөг өглөгч сайхан сэтгэл нь багтаж ядсан бизнесменүүдийн бүлэглэл байдаг гэдэгт манай цаас шиг цагаан ард түмэн ер нь итгэсэндээ. Үнэгүй юм хулганы хавханд л байдаг!!! Нэмээд хэлэхэд манай улс бол геополитик, улс төр, эдийн засаг гээд хамаг юм нь маш эмзэг улс. Манайд хувийн компани төмөр зам барьж эзэмших нь маш эрсдэлтэй. -
2022-09-10
Галбын говь Өмнөговьд байдаг юм уу?
2022-09-10
Төмөр замаар нүүрс зөөхөд ашиг нэмэгдэнэ сайхан мэдээ харина төмөр замаа хятадын цариагаар тавьсан бол бүр их ашигтай байх байлдаа хятад их гүрэн манайд халдвал энэ замтай замгүй л орж ирнэ шүү дээ
2022-09-10
Зочин:
АЖЛЫГ БАТТУЛГА ЭХЛҮҮЛЖ ХАРИН НЭЭЛТИЙГ НЬ У.ХҮРЭЛСҮХ ХИЙЛЭЭ.ХЭН ИХ АЖИЛЛАСАН ЮМ БОЛ ДОО
2022-09-09
Иргэн:
Энэ бүхний эхлэлэийг Х.Баттулга тавьсан бус гэж үү?
2022-09-09
Зочин:
АЖЛЫГ БАТТУЛГА ЭХЛҮҮЛЖ ХАРИН НЭЭЛТИЙГ НЬ У.ХҮРЭЛСҮХ ХИЙЛЭЭ.ХЭН ИХ АЖИЛЛАСАН ЮМ БОЛ ДОО
Зочин:
Мал, амьтны гарц хийсэн байлгүй дээ. Тэр зэргийн юмыг тооцсон л байж таараа
2022-09-09
Horchin horlogchin Gencog nuguu achaa teevriin kompanitai suukaatai ni hamt hori.
2022-09-09
14 жилийн барьсан бол нүүрсний орлогоо хайгаад харайлгаж байх байлаа Ашгүй өнөөдрийн түвшингээс хархад зөв цаг үедээ ашиглалтанд оруулж байна Үндэсний төмөр зам шүү
2022-09-09
ard:
bygd niisleldee gobi hooson baigaa bvv sanaa zov.gadaadaad dyrgvej baigaa ajilgyi zaluuchuuddaa sanaa zov.
2022-09-09
НҮҮРС ГАРЛАА МӨНГӨ ОЛЛОО ГЭЭД АРД ТҮМЭНД ЯМАР Ч ХАМААГҮЙ УЛС ТӨРЧИД НЬ ХУВААГААД ИДЧИХЭНЭ ТЭД ИДЭХ ЮМ АХИУХАН БОЛОХ НЬ ГЭЭД БАЯРЛАЖ СУУГАА
2022-09-09
Zochin:
hiij bolj bna, baigal orchin mal amitdaa bodoogyi yum uu gej oilgoloo. Ingej bolohgui l dee. Erunhii gyitsetgegchiig ni gaihaj bna
2022-09-09
Уншигч:
Хурай, хурай, хурай
2022-09-09
!!!!:
Naad nutagt chini An Amitan mal sureg geed baidag yum shuu !!! Erh bish uuniig neg bodolzson baigaa Hurelsukh Eronhiilogchoo !!!!
2022-09-09
Зочин:
Мал, амьтны гарц хийсэн байлгүй дээ. Тэр зэргийн юмыг тооцсон л байж таараа
ard:
bygd niisleldee gobi hooson baigaa bvv sanaa zov.gadaadaad dyrgvej baigaa ajilgyi zaluuchuuddaa sanaa zov.