Монгол улс элэгний өвлөлөөр дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр бичигдэж байна. Хүний биеийн хамгийн чухал эрхтэн болох элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол улсад энэ өвчнөөр жилдээ 2500 гаруй хүн нас бардаг байна. Тэгвэл бид элэгний өвчлөл юунаас үүсдэг, хэрхэн сэргийлж элгээ хамгаалах талаар мэдээлэл бэлтгэлээ.
Элэг гэж юу вэ?
Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхайлаг эрхтэн бөгөөд эрэгтэй хүнд 1.8 кг, эмэгтэй хүнд 1.3 кг орчим жинтэй байдаг. Элэг гэдэг эрхтэн таны бие махбодид 500 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэн чухал эрхтэн. Мөн цээжний баруун талд өрцний чанх доор байрладаг хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай юм. Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодыг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний биеийн хэмийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.
Элгээ хэрхэн хамгаалах вэ?
Цөсөө эрүүл байлгах, өглөө бүр тогтмол цайгаа ууж байх мөн хоол хүнсээ тааруулан хэрэглэж илчлэгийг зохицуулах, эмний зохисгүй хэрэглээг багасгаж ихэнхи тохиолдолд эмнээс татгалзаж органик, ургамлын гаралтай танг чухалчлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн өвчнөөр өвчилж химийн гаралтай эм ууж байгаа бол элэг хамгаалах эмчилгээг давхар хийлгэх зэрэг эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай юм.
Элгийг юу хамгийн их гэмтээдэг вэ?
Уншиж байна |