БНХАУ-ын Улсын валют зохицуулах газар лхагва гарагт хэд хэдэн банк руу утсаар залгаж, юань их хэмжээгээр зарахгүй байхыг анхааруулсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь Хятадын валютын доллартай харьцах ханш нь унасантай холбоотой гэж ажиглагчид таамаглаж байна.
Банкууд руу утасдаж, их хэмжээгээр юань зарахгүй байхыг анхааруулсан тухай мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсны дараа оффшор худалдаанд доллартай харьцах юанийн ханш өсөж, 6,8605 болжээ.
Үүнээс өмнө, лхагва гарагт юанийн ханш сүүлийн хоёр жилд тохиосон хамгийн бага төвшиндөө хүрч, наймдугаар сартай харьцуулахад 1,8 хувиар унасан байна. Энэ нь АНУ-д бодлогын хүү өссөний улмаас ам.долларын ханш өссөн, Хятадын эдийн засаг саарсантай холбоотой гэж шинжээчид өгүүлжээ.
Уншиж байна |