Орос, Монголын хамтарсан "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалт Ховд аймгийн цэргийн полигонд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ цэргийн сургуулилалтын явцад хоёр орны арми орчин үеийн зэвсэг, цэргийн техникийг өргөнөөр ашиглаж байгаа талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Орос, Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонууд БТР-82АМ, БТР-80 хуягт тээвэрлэгчээр элсэрхэг газарт сургалт байлдааны даалгаврыг гүйцэтгэхийн зэрэгцээ "Панцирь-С" пуужин-их бууны комплекс, "Тайфун" болон "рысь" шинэ хуягт автомашин зэрэг цэргийн техникүүдийг ашиглаж байгаа аж.
Түүнчлэн сургуулилалтад Ми-8АМТШ нисдэг тэрэг, Ми-24 нисдэг тэрэг оролцож, хамтарсан бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтан, үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сургуулилалтад нийтдээ 1,2 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож, 300 гаруй цэргийн техник ашиглаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |