Өнөөдөр аавуудын баярын өдөр
2022-08-08



Монгол улс 16 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачлагаар “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон болсон юм. Энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. 

 

Сонора Смарт Додд охины ээж түүнийг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.


Удалгүй энэ баяр түгэж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн бусад оронд ч аавуудын баярыг тэмдэглэдэг бөгөөд зарим оронд АНУ-ын адилаар зургадугаар сарын 19-нд тэмдэглэдэг бол манай улс шиг өөр өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг орнууд ч бий.


Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ханддаг үлгэр жишээ аавууддаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Б. Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Badarch taxar:
Архи уугаад тасраад уначихад ялгүй өдөр юм байна !
2022-08-08