Obozrevatel: Путин комд орж, залгамжлагчийг нь хайж байна
2022-06-15

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл үе үе гарч, энэ нь батлагддаггүй ч ихээхэн шуугиан тарьдаг. Тэр дундаа дайн эхэлснээс хойш "Путин хорт хавдар туссан", "залгамжлагчаа хайж байгаа", "эрх мэдлээ шилжүүлнэ" гэх зэрэг улам ихээр гарах болсон юм. Ийм мэдээлэл голчлон барууны шар хэвлэлүүд болон Украины хэвлэлээр ихээхэн гарсаар байгаа. Энэ удаад Украины "Обозреватель" сайт Путинийг "комд орсон" гэх мэдээллийг түгээжээ. 

 

Энэ мэдээлэлд, Владимир Путин хорт хавдраа эмчлүүлэхээр мэс засалд орсон ч хагалгаа амжилтгүй болж, улмаар комд орсон гэх мэдээллийг тагнуулаас авсан хэмээн онцолсон байна. Улмаар Путиний хүрээллийнхэн эрх мэдлийг шилжүүлэх, залгамжлагч хайх ажлыг эхлүүлсэн гэж тагнуулынхан Кремль дэх эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр сонины редакцид мэдээлэл өгчээ.

 

Тагнуулынхны мэдээллээр, ОХУ-ын Ерөнхийлөгч сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд түүнийг хиймэл амьсгалын аппаратаар амьд байлгаж байгаа гэнэ. Путиний тархи үхжиж эхэлсэн, өвдөлт огт мэдрэхгүй байгаа гэх бүх шинж тэмдэг илэрч байгаа гэж тагнуулынхан өгүүлжээ. 

 

"Дарангуйлагчийн хүрээллийнхэн Путиний биеийн байдлын талаарх мэдээллийг нуухаар шийдсэн нь илт. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн залгамжлагчийг олох хүртлээ хэнд ч энэ талаар мэдэгдэхгүй байхаар шийдсэн" хэмээн Обозреватель онцолжээ. Түүнчлэн, залгамжлагчийг олох хүртэл олны өмнө Оросын Ерөнхийлөгчийн "ихэр" гарна, ингэснээр хүмүүс түүнийг Путин гэж итгэнэ хэмээн мэдээлсэн байна. 

 

Өмнө нь, Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл олонтаа гарсны дараа Украины тагнуулын газрын дарга Украины хэвлэлд ярилцлага өгөхдөө "Путин хорт хавдартай нь үнэн" хэмээн мэдэгдэж байлаа.

Түүний өгүүлснээр, дайн эхэлснээс хойш Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан, мөн Путин хорт хавдар туссан гэдэг нь үнэн бөгөөд гэхдээ "өнөө маргаашгүй үхчихгүй, дахин хэдэн жил амьдрах" гэнэ.

 

Харин ийм мэдээллүүд олноор гарсны дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг няцааж байсан юм.

 

Түүнчлэн, Оросын ЮКОС газрын тос, хийн компанийн захирал асан Леонид Невзлин энэ төрлийн мэдээллийг зориудаар бэлтгэсэн ажиллагаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

 

Түүний өгүүлснээр Ерөнхийлөгч Владимир Путиний өвчний талаарх мэдээлэл нь Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны төлөвлөгөөт тусгай ажиллагаа бөгөөд энэ нь Путин болон түүний хүрээллийнхэнд ашигтай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эргүү дагз
2022-06-16
Ха ха:
Сербийн Милошевич шиг Гаагын шүүхийн шоронд үхэж байснаа өмнө нь чадарсан нь дээр. Эсвэл Каддафи шиг нохойн үхлээр үхэж бас болно
2022-06-16
Энэ фашист мөд үхэхгүй:
Өндөр нам хэд хэдэн орлон тоглогчтой
2022-06-16
Зочин:
"Хао" гэдэг нь юу гэсэн үг юм бэ?Хятад үг шиг л байна.
2022-06-15
Эх оронч:
Энэ яргачин хурдан чадраасай.
2022-06-15
үнэн:
Нэг муухай бузараас дэлхий салж амарч магадгүй болж.
2022-06-15
Шизогоо эртхэн эмчлүүлээрэй.
2022-06-15
ЗОЧИН:
АШГҮЙ ДЭЭ, НЭГ ДАРАНГУЙЛАГЧ ЯВЖ, ДАЙН ДУУСАЖ ЭНХ ЦАГ ИРЭЭСЭЙ БИЛЭЭ ДЭЭ? УКРАЙНЫ ХЭДЭН МЯНГАН ХҮН ДАЙНЫ ЗОЛИОС БОЛЧИХОВ ДОО ХӨӨРХИЙ? ПУТЛЕР ГИТЛЕРИЙН АРААС ОРСОН ПАШИСТ ЗАНДАЛЧИН БОЛЛОО, ХУРДАН ТАМ РУУГАА ТОНИЛСУГАЙ? ПУТЛЕР ГУАЙ
2022-06-15
Эргүү дагз
Зочин:
Хэддэх удаагаа комд орчиховдоо.
2022-06-15
ЗОЧИГ:
Шойгу алуурчин Лавров Путин 3 алуурчин шулмаснууд үхээсэй Орос Укриань хүмүүс энэ 3 аас бусад н эв эёэ олоод явчихна шүү дээ Орос Укрианы хайран сайхан залуусын амь халуун зунаар эсэн мэнд л бгаа ай Орос Укриани залуус биё биёнээ олгархи улс төрчдөөс болж алалцаж байхаар хоорондоо эвлэрч 1ч гэсэн залуусынхаа амийг бүү ёгүүтгээсэй Орос жирийн ядарсан залуусыг ах дүүсийг алалцуулчихаад МЁДЁВИД ШОЙГУ ЛАВРОВ ПУТИН нарын хүүхдүүд биёэ амрааж жаргааж Далайн эргэ дээр жаргаж өна Орос залуус эв эёэ хичээгээсэй Дайныг Путин Лавров Шойгу үхээсэй хао үхээр өвгөчүүл
2022-06-15
Зочин:
"Хао" гэдэг нь юу гэсэн үг юм бэ?Хятад үг шиг л байна.
Irgen:
Unen baigaasai. Muuhai amitan.
2022-06-15
зочин:
Путлёр Украини Оросод олрн залуусын халуун аиь тасалж олон мянган нялх үрсийг алж олог мяншан хүүхдүүдийг өнчрүүллээ Путлёр зайл хараал идснн хар дайн дуусч
2022-06-15
Бошиг:
Монголчуудын гурвны нэг нь хятад цустай гэдэг үнэн шүү.Хятадуудтайгаа яг ижил.Барууныханд дургүй.Путинийг дэмжинэ.
2022-06-15
Zochin:
Putin baihgui bolbol Oros oron Mongol shig havdart jiveh bolno. Baruuniihnii tejeever nohod boloh AN hurdan dald or ! Dayn delhiid sotsializm kommunizm mandan badrag!.
2022-06-15
Hurdan daldraasai
2022-06-15
Гитлер шиг үхвэл зүгээр дээ Шүүхэд очихгүй!
2022-06-15
ЗОЧИН:
Амь нь гарах нь ээ.
2022-06-15
Z:
Putler dald or
2022-06-15
puting delhii uguilj amid baigaasai gej zalbirch baina, ter uhehgui,, burhan unenii tuluu yavaa huniig zorilgoo bieluulehed zaaval tusladag yum,BURHAN TENGER MINI PUTING ERUUL SARUUL BAILGAJ URT NASLUULJ URSHUU,
2022-06-15
Шизогоо эртхэн эмчлүүлээрэй.
путины залгамжлагч гэж нэг нөхөр гарч ирээд дэлхийг хөмрөх үед Дулмаа минь байсан болоосой гээд харамсах байх даа
2022-06-15
Худлаа:
Манай Путин ах 1000 түм насална. Фронт дээр хэрхэн эмнэлэг, сургууль устгах талаар зааварчилгаа бэлдээд завгүй байгаа
2022-06-15
Иргэн:
Барууныхан Оросоос мөн ч үхтлээ айхдаа олон янзын үлгэр зохиодгийн нэг нь буй за.
2022-06-15