ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэндчилгээ дэвшүүллээ
Япон улсын Элчин сайдын өргөмжлөлийг хүртсэн зургаан эрхэм
2022-06-13

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зургаан хүнд өргөмжлөлөө гардууллаа. 

 

 

●“Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гильясэдийн Нинжин  

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нь, аялал жуулчлалын компани эрхлэхийн зэрэгцээ 2007 онд байгуулагдсан “Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөг хүртэл ажиллан, Монголд мод тарих, газар тариалан хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг үйл ажиллагааг санаачлах мөн Японоос түргэн тусламжийн болон гал унтраах машин хандивлах зэрэг үйлсэд идэвхийлэн гар бие оролцож Япон, Монгол хоёр орныг холбох гүүр болон амжилттай ажиллаж байна.

 

 

●Орчуулагч, өмгөөлөгч, Монголын аутизмын холбооны зөвлөх Лхагважавын Алтангэрэл

 

Орчуулагч, өмгөөлөгч Л.Алтангэрэл нь, хоёр орны Засгийн газрын байгууллага, их сургууль, судалгааны байгууллага зэрэгт япон, монгол хэлний орчуулагчаар амжилттай ажиллаж байна. Орчуулагчийн ажлаас гадна өмгөөлөгчийн эрх авч, япон хэлтэй өмгөөлөгчийн хувиар Монголд оршин сууж буй япон иргэдийн итгэлийг хүлээсэн нэгэн юм. Мөн аутизмтай хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл болон Монголын аутизмын холбооны ажилд байгуулагдсан цагаас хойш гар бие оролцсон бөгөөд аутизмтай холбоотой япон ном орчуулах, хэвлэх зэргээр олон нийтэд таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн.  

 

 

●Кино найруулагч, киноны дуу оруулагч Александрын Миеэгомбо, Баасанжавын Уламбаяр 

 

Дуу оруулагчаар ажиллаж байсан А.Миеэгомбо болон Уламбаяр нар нь, 15 гаруй жилийн турш тус ЭСЯ-наас зохион байгуулсан “Японы кино өдрүүд”, “Япон киноны долоо хоног” зэрэг арга хэмжээний үеэр кинонд шууд дуу оруулж байсан мэргэжлийн дуу оруулагч нар билээ. Энэ хоёр эрхмийн дуу оруулсан бүтээлийг тоолохын аргагүй бөгөөд олон сэдвийг хамарсан япон киног Монгол түмэнд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Эдүгээ интернэтээр тэдний олон уран бүтээлийг үзэх боломжтой боловч гэр интернэт төдийлөн дэлгэрээгүй байсан тухайн үед япон киног монгол хэлээр үзэх арга хэмжээгээр дамжуулан олон монголчуудад япон соёлыг танилцуулж чадсан нь ихээхэн ач холбогдолтой байсан.

 

Дуу оруулагч А.Миеэгомбо нь эдүгээ кино найруулагч, кино зохиолч, хөтлөгч зэрэг өргөн хүрээнд амжилттай ажиллаж буй нэгэн. Дуу оруулагч Б.Уламбаяр нь, хүүхдээс хөгшин настан хүртэл бүхий л насныхны дүрд хувирч дэлхийн олон орны цуврал кино болон уран сайхны кинонд дуу оруулдаг авьяаслаг нэгэн билээ.

 

 

●“Михачи” компанийн захирал Ибүкүро Томоко

 

Ибүкүро Томоко захирал нь, их сургуульд сурч байхдаа Монголын түүхийг сонгон суралцаж, Монголд оюутан болсон цагаас хойш эрдэм шинжилгээ, соёл урлаг, бизнес зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. 2014 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд “Михачи” хэмээх зөгийн балыг Монголын брэнд болгон хөгжүүлсэн. Япончууд монгол бэлгэнд “Михачи” зөгийн балыг түлхүү сонгодог болсон.

 

 

●Дуурийн сопрано хоолойт дуучин, Сити их сургуулийн багш Окүяма Юми

 

Окүяма Юми багш нь, 1990 оны сүүлийн хагасаас Монголд сопрано хоолойт дуучны хувиар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурьд амжилттай тоглож байсан. Эдүгээ Монгол Улсын Консерватори болон  “Сити” их сургуульд монгол оюутнуудад дуулах ур зүйг хоёргүй сэтгэлээр заахын зэрэгцээ төгөлдөр хуурын сурах бичиг хэвлүүлэхэд гар бие оролцон ажиллаж байна.  

Shuud.mn
Сонин хачин