Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Цагаан бамбарууш, тоорцгон малгай, шинэ дээл, орос алимтай Хүүхдийн баяр
2022-06-01

 

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхийн хүүхдүүдийн хамгийн жаргалтай өдөр. Тэд энэ л өдөр амьдралынхаа олон сайхан дурсамжуудыг бүтээдэг. Тэгвэл бид энэ удаа хүүхдийн баярын тусгай сурвалжилгаа эхийн алдар одонгоо энгэртээ зүүгээд баярлаж буй ээж, бэрдээ баяр хүргэхээр хүлээж буй аав, гэргийгээрээ бахархах нөхөр, хүүхдээ хэрхэн баярлуулахаа төлөвлөн суугаа бүсгүй, үрстэйгээ хуучлан суух ач зээгийн хайртай эмээ, ажиллаад тун ч завгүй байх залуугийн хүүхэд насны дурсамжаас бэлтгэлээ.

 

Сүхбаатарын талбайд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ерөнхийлөгчөөс алдарт эхийн одонгоо гардаж авсан ээжүүд, түүний гэр бүл, найз нөхөд цугларсан байх бөгөөд  анги хамт олноороо нарлан суух залуус ч харагдана.

 

Цагаан бамбарууш

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Номуундарь:

 

-Манайх 3-12 насны дөрвөн хүүхэдтэй. Өнөөдөр/2022.05.31/ Ерөнхийлөгчөөс алдарт эхийн одонгоо гардаж авлаа. Маш их баяртай байна. Алдарт эхийн одонгоо гардаж авахдаа уйлахгүй шүү гэж бодсон. Гэхдээ энгэртээ одонгоо зүүх мөчид догдлоод өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ. Алдарт эхийн одонгоо авсан бүх ээжүүддээ баяр хүргэе. Энэ жил хүүхдийн баяраар гэр бүлээрээ салхинд гарна. Хүүхдүүддээ авахыг хүссэн бэлгийг нь авч өгсөн.

 

Хүүхдийн баярын маш сайхан дурсамжууд олон бий. Манай гэр бүл хүүхдийн баяраар талбай дээр зургаа даруулдаг уламжлалтай байсан. Би эхээс гурвуулаа. Хоёр ахтай. Ээж аав хоёр маань нэг жилийн хүүхдийн баяраар цагаан өнгөтэй бамбарууш бэлэглэж байсан. Тэр хамгийн сайхан бэлэг.

 

 Тоорцгон малгай

 

 

Иргэн С.Жаргалсайхан:

 

-Би Сүхбаатар аймгийн Хонгор сумын уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын суугуул иргэн. Хүүхдийн баяраар хөгшин ээж маань дэлгүүр дагуулж гараад “тоорцгон малгай” авч өгч байлаа. Хүүхдийн баярын хамгийн гоё бэлэг. Гэхдээ тоорцгон малгайгаа өмсөж, бороонд гүйж байгаад норгоод, муухай болгочихсон. Тоорцгон малгайг норгож болдоггүй юм билээ./инээв/ Тэгээд хөгшин ээж маань дахиад тоорцгон малгай авч өгсөн. Олон жил хөгшин ээжийн бэлэг,тоорцгон малгайгаараа гангарсан. Одоо бодоход хүүхдийн баярын хамгийн сайхан дурсамж юм даа.  

 

Ээжийнхээ оёж өгсөн шинэ дээл

 

 

МХО-ны багш Б.Энх-Амар

 

-Би Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Хүүхдийн баярыг хоног тоолон хүлээдэг байлаа. Хамгийн хүсэмжит баяр. Хамгийн гоё нь ээжийнхээ оёж өгсөн шинэ дээлээр гангараад найзуудтайгаа баяраа тэмдэглэдэг байсан. Дуртай амттангаа авч идээд, найзуудтайгаа дуулж бүжиглэж баярлана. Цэцэрлэг, сургуулиасаа бэлэг их авдаг байсан санаж байна.

 

Би одоо Монголын хүүхдийн ордны драмын ангид багшаар ажилладаг. Хүүхдийн баяраар хүүхдүүдээ тоглолт үзүүлж баярлуулдаг. Хүүхдийн баярт зориулж сар бүр цалингаасаа 20 мянган төгрөг хадгалдаг. Ингээд хүүхдийн баяраар ээждээ болон хүүхдүүддээ цагаа идээ зэрэг эко бүтээгдэхүүнээр бэлэг барьдаг.

 

Орос алим

 

 

МУСТА, дуучин Ю.Энхбаатар:

 

-Би Баянхонгор аймгийн Богд суманд төрж өссөн. Хүүхдийн баярыг жил бүр маш их хүлээдэг байлаа.  Хүүхдийн баяраар сумын хүүхдүүд соёлын төвдөө цуглараад амттангаар биенийгээ дайлж, хөгжилтэй тоглоом тоглож баярладаг байсан. Тухайн үед алим их ховор байлаа. Шинэхэн алимны үнэр хамгийн сайхан. Хүүхдийн баярын хамгийн гоё бэлэг Орос алим.

 

Аав ээжийн үнсэлт

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Эрдэнэбилэг:

 

-Би Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн суугуул иргэн. Миний үеийнхнийг бага байхад хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй, бараг мэддэггүй байлаа./инээв/ Нийгэм хөгжөөд эх үрсийн баяр гэж тэмдэглэдэг болсон. Ээж ааваасаа эд материалын бус хацар дээрээ үнсүүлэх зэрэг хайрын бэлэг л авдаг байлаа./инээв/ Маргааш/2022.06.01/өөрийнхөө хэмжээнд  ач зээ нараа баярлуулна даа. Ач зээ нартаа бэлэг бэлдсэн.  Өнөөдөр/05.31/ бэр маань Эхийн алдар одонгоо гардаж авлаа. Баяртай байна.

 

Парк

 

 

Сэлэнгэ аймгийн иргэн Б.Хангал:

 

-Хүүхдийн баярыг маш их хүлээдэг байсан. Хүүхдийн баяраар ээж аавтайгаа парк орж, тоглодог байлаа. Одоо Сэлэнгэ аймагт гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гэргий маань өнөөдөр/2022.05.31/ алдарт эхийн одонгоо гардаж авлаа. Маш их баяртай байна.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayar naadmaa boliochee bid suirlee shuu dee torgon deel omsoj xudlaa yarisaar
2022-06-01
zochin:
boliochee ajil xuugeed nogoo tomsoo tariachee arau ikh bayar baunaa
2022-06-01