Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ.
Тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна.