Өнөөдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хашаа нурж, ойролцоо байсан машиныг дарж, хохирол учруулжээ. Тус барилга нь Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг аж. Хуучин эмнэлгийг буулгаж, эмнэлгийг шинэчлэн барихаар газрыг хашаалаад буй нь энэ аж.
Барилгын компанийнхан хашаа салхинаас болж унасан гэсэн тайлбарыг өгөөд байна. Гэвч өнөөдөр цаг агаар тогтуун, хүчтэй салхигүй байсан бөгөөд барилгын компаниуд дүрэм журам мөрдөхгүй байгаагийн бодит жишээ энэ юм. Тус барилгын эсрэг талд Олонлог сургууль байрладаг бөгөөд ойр орчмоор нь хүүхдүүд байнга явдаг. Өөрөөр хэлбэл барилгын компанийн найдваргүй хашаа хүүхдүүд болон явган зорчигдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй байгааг харуулж байна.
Уншиж байна |