АНУ ОХУ-тай холбоотой хөрөнгийг хураах хууль батална
2022-04-28

ОХУ-тай холбоотой хөрөнгийг хурааж, худалдан, Киевт нэмэлт тусламж үзүүлэх хуулийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим лхагва гарагт дэмжжээ.

 

Энэ хуулийн төслийг конгрессын 417 гишүүн дэмжиж, найм нь татгалзсан байна. Хуулийн төсөлд, ОХУ-ын эрх баригчидтай холбоотой байж болзошгүй "авлигын замаар олж авсан гадаадын иргэдийн хөрөнгийг битүүмжлэх, хураах" эрхийг АНУ-ын Ерөнхийлөгчид өгөхөөр тусгажээ.

 

Хууль батлагдсанаар хоёр сая доллараас дээш хөрөнгө, тэр дундаа Оросын эрчим хүчний компаниудын өмчийг хураах, худалдах ажлыг гүйцэтгэх аж. Хураасан хөрөнгийг зарж борлуулснаас олсон орлогийг Украиныг сэргээн босгох, цэргийн болон хүмүүнлэгийнх тусламж үзүүлэх, бусад орнуудад Украины дүрвэгсэд байрлахад туслахад зарцуулах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jinhene baruuniihnii hiideg ajil bur ulaan tsagaandaa garch baina l daa. Orostoi holbootoi geed manai yumiig hurtel huraah nuhtsul burdlee.
2022-04-28
зочин:
зов штээ.Хунии нутаг руу дайрч , хумуусииг нь олон мянгаар алж байгаа Орос улсын зов гэжуу. Оросын бас нэг депутат Монголыг эзэлж авах талаар ярьсан нь юутубт явжл байна . Энэ Орос улсыг хашраахгуй юм бол дураараа болно шуу
2022-04-28
хүн:
яаанаа АНУ ингэж дайн өдөөгөөд бүх мөнгийг нь авч амьдардаг гэсэн үнэн болох нээ.
2022-04-28
Zochin:
Ulaan deerem hiij bn daa. Yu l boloh bol doo.
2022-04-28