Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилогдсон ажлын хэсэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж байна.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн өмчийн төлөөлөгчөөр Л.Наранбаатар томилж буйг танилцууллаа. Л.Наранбаатар нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хууль журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.
М.Насан
Уншиж байна |