Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцаллаа
2022-03-23

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болголоо. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2015 онд өртэй нь хувьчилж, өнөөдрийн байдлаар эзэнгүй шахам байна. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, хувьчлахад хууль зөрчсөн, хувьчилсаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо. Одоо ТӨБЗГ хуралдаж, шийдвэрээ цуцална. Үүний дараа Хөтөлийн цемент шохой компанийн асуудлыг ТӨБЗГ шийднэ" гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр "Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын загвараар бүх юм явсан. 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ийм байдлаар хувьчилсан. 2015 онд Хөтөлийн цемент шохой компанийг, 2016 онд Эрдэнэтийн 49 хувь муу гараар орсон. Энэ хэргүүдийг АТГ шалгаж, прокурорт хянагдаж байна. Хуулийн байгууллагууд их удаан ажиллаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-24
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2022-03-24
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-03-24
Энэ гоё үйлдвэр:
Энэ гоё болгосон үйлдвэр ингээд шахааны дарга нарын Авилгачид дүүрсэн дампуу үйлдвэр болохнээ.улсын нэртэй эзэнгүй өмч.Хулгай шахаа утгаа алдана
2022-03-23
Өмч хувьчлалаар гэж эргэж харах л:
Хувьчилж өгсөн авсан хүмүүсийг шалгаач тэр үед төрийн өмчийг мэдэж хуйвалдсан Сугар гэж далий нүүртэй авилгач одоо амьд үхсэн таг шүү үхсэн бол хүүрийг нь авснаас нь гаргаж ирээд толгойг нь тасалж хаях хэрэгтэй
2022-03-23