МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байна.
"Zarig.mn" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Өчигдөр нэр бүхий 10 орчим редакциуд нэгдэж, уулзалт хийсэн. Ингэхдээ “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар дөрвөн ажил хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн банктай холбоотой асуудалд улс төрчдийн нөлөөлөл асар их байгаа. Улс төрчдийн нөлөөгөөр зээл авсан, улс төрчдийн компани зээл авсан. Үүн дотор МАН-ын нэр бүхий хүмүүс байгаа учраас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тус хүмүүстэй хариуцлага тооцно гэж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргаснаас хойш сар гаруйгийн хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь тодорхой ажил хийгдэхгүй байна. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан та мэдэгдэлдээ эзэн болж, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцохыг шаардаж байна.
Хөгжлийн банкны луйвар хэдэн жилийн өмнө гарсан байсан. Хууль хяналтын байгууллага яагаад ажилладаггүй юм бэ. Хөгжлийн банкны холбоотой асуудалд хэчнээн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт татсан, шалгах үйл явцын талаар Улсын Ерөнхий прокурор н.Жаргалсайхантай ирэх долоо хоногт уулзалт зохион байгуулж, мэдээлэл авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Мөн Хөгжлийн банктай холбоотой шүүх хурлыг нээлттэй сурвалжилж, олон нийтэд хүргэмээр байна.
Энэ сарын 29-нд Төрийн ордонд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол болно. Нээлттэй сонсголыг жүжиг болгохгүйн тулд сэтгүүлчдийг оруулаач гэсэн дөрвөн шаардлага өгөхөөр ажиллаж байна.
Өнөөдөр эхний шаардлагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгөхөөр ирээд байна" гэж мэдээллээ.
Уншиж байна |