Албан тушаалаа алдсан Назарбаевын гэр бүлийн гишүүд одоо хаана байгаа вэ
2022-01-20

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэр бүлийн өөр хоёр гишүүн энэ сарын 17-ны өдөр  "сайн дураар огцорсон" юм. Назарбаевыг төр барьж байхад болон албан тушаалаа өгсний дараа түүний төрөл төрөгсөд Казахстаны томоохон корпорациуд болон төрийн байгууллагуудын хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж байлаа. Харин нэгдүгээр сард гарсан эсэргүүцэл, үймээний дараа Назарбаевын гэр бүл албан тушаалаасаа огцрох болов. 

 

Нурсултан Назарбаев 30 гаруй жил Казахстаныг удирдсан юм. 2019 онд үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхдөө Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний суудлаа авч үлдэж байлаа. Албан ёсоор бол Назарбаев энэ албан тушаалыг насан туршдаа хаших байв. Гэвч нэгдүгээр сарын тавны өдөр түүнийг Үндэсний аюулгүй байдлын даргаас буулгасан гэдэг нь тодорхой болсон юм. Одоо энэ зөвлөлийг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тэргүүлж байна. 

 

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Токаев мэдэгдэл хийхдээ тус улсад "өндөр орлого ашигтай компаниуд, маш чинээлэг хүмүүсийн давхарга" байдаг, тэд Казахстаны ард түмэнд тусгай сангаар дамжуулан баялгаа хуваалцах ёстой гэж мэдэгдсэн юм. 

 

Токаев: Чинээлэг иргэд бусадтайгаа хөрөнгөнөөсөө хуваалцах ёстой


Назарбаевын хүүхдүүд болон тэдний түншүүд 

 

Дарига Назарбаева

Дарига Назарбаева бол Казахстаны анхны Ерөнхийлөгчийн ууган охин. 2014  оноос тэрбээр улсынхаа парламентад ажиллаж байгаа бол 2019 оноос парламентын дээд танхимыг тэргүүлэх болсон юм. 2020 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Токаев Назарбаевын охины сенатчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон.

Үүний дараахан Даригаг парламентын доод танхимын гишүүнээр сонгосон юм. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 12 буюу үймээн гарснаас хойш тэрбээр парламентын хуралдаанд суухгүй байгаа. Түүнийг коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байгаа гэж хэвлэлийн алба нь мэдээлж байв. 

Кайрат Шарипбаев

Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр, Назарбаева 2020 оноос хойш Кайрат Шарипбаевтай амьдарч байгаа. Мөн онд Шарипбаев “Казахгаз” компанийн удирдлагын дарга болжээ. Харин нэгдүгээр сарын 15-ны өдөр албан тушаалаасаа огцорсон юм. 

Динара Кулипбаева

Динара Кулибаева Назарбаевын дунд охин, бизнес эрхэлдэг, олон нийтийн зүтгэлтэн. Түүний нөхөр Тимур Кулибаев Казахстаны нөлөө бүхий бизнесменүүдийн жагсаалтад нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн найман жил “Атамекен” бизнес эрхлэгчдийн үндэсний танхимыг удирджээ. 


Мөн л үймээн болж өнгөрсний дараа, нэгдүгээр сарын 17-ны өдөр “сайн дураар үүрэгт ажлаа өгч байгаа”-гаа зарласан юм. Одоогоор тэрбээр Казахстаны Үндэсний олимпын хороог тэргүүлж байна. 

Алия Назарбаева

Алия Назарбаева бол Назарбаевын бага охин. Олон нийтийн зүтгэлтэн тэрбээр урлагийн салбарт ажилладаг. Түүний нөхөр Дмиаш Досанов хуримынхаа дараахнаас л “КазТрансОйл” газрын тос тээвэрлэлтийн компанийн захирал болсон. Тэрбээр одоогоос жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр албан тушаалаасаа буусан юм. 

Самат Абишев

Самат Абишев –Нурсултан Назарбаевын зээ. Казахстаны Үндэсний аюулгүй байдлын нэгдүгээр орлогч дарга байв. Харин мөн л үймээн гарах үеэр, нэгдүгээр сарын долооны өдөр түүнийг огцорсон гэж Үндэсний аюулгүй байдлын хороо мэдэгдэж байлаа. 


Назарбаевын итгэмжит хүнд тооцогддог хүн бол Карим Масимов. Тэд хамтдаа олон жил ажилласан. Назарбаевыг ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа Масимов Үндэсний аюулгүй байдлын хороог тэргүүлж байв. Харин нэгдүгээр сарын зургааны өдөр буюу Казахстанд эсэргүүцэл дэгдсэн дөрөв дэх өдөр түүнийг баривчлан, улсаас урвасан хэрэгт буруутгасан юм.

Нурлан Масимов

Каримын дүү Нурлан Масимов саяхныг хүртэл Павлодар мужийн цагдаагийн газрыг удирдаж байлаа. Мөн л үймээн самуунаас үүдэлтэй гэмээр, нэгдүгээр сарын 17-ны өдөр албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм. 


Назарбаевын хүүхдүүд одоо чухам хаана байгаа нь тодорхойгүй. Тэд 12 дугаар сарын сүүлээс хойш олны өмнө гараагүй байна. Төлөөлөгчдийнх нь мэдэгдэж байгаагаар ууган хоин Дарига Алматыд байгаа гэх ч үүнийг батлах мэдээлэл үгүй. 


Назарбаев өөрөө мягмар гаригт ард түмэндээ хандан мэдэгдэл гаргаж, Казахстаны нийслэлд “гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа”-гаа дуулгасан юм. 

Назарбаев: Би бүрэн эрхээ шилжүүлсэн тэтгэврийн хүн, гавьяаныхаа амралтыг эдэлж байна


Назарбаевын бага охин эсэргүүцэл өрнөж байх үеэр энэ талаар Инстаграм хуудсандаа хэд хэдэн пост оруулж байлаа. Түүнийг дагагчид Алия Назарбаеваг Арабын Нэгдсэн Эмират Улсаас пост оруулж байгааг нь олж мэдсэн.

Учир нь сервис ашиглагдаж буй төхөөрөмжийн байршлыг автоматаар зааж, “аккаунтын талаарх мэдээлэл” хэсэгт харуулдаг юм. Үүний дараа Алия Назарбаева Фейсбүүк болон Инстаграм дахь хуудсуудаа устгажээ. 

Дарига болон Алия Назарбаева нар өмнө нь Лондонд байр худалдаж авсан гэх мэдээлэл бий. Дарига болон түүний хүү Нуралигийн үл хөдлөх хөрөнгө нь 2019 онд 100 сая доллараар үнэлэгдэж байжээ. 


Харин Алиягийн байр 10 сая долларын үнэтэй гэж Телеграф мэдээлж байлаа. Түүнчлэн тэрбээр Дубайд 14 сая доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. 


Казахстаны зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар Динара Кулибаева болон түүний нөхөр Тимур Кулибаев нар Кыргызстан явсан байж болзошгүй гэнэ. Нэгдүгээр сарын зургааны өдөр Бишкек рүү хувийн хоёр онгоц ниссэн бөгөөд эдгээр онгоц нь Назарбаевын гэр бүлийнх байж болзошгүй гэж kg24 мэдээлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үхсэний чинь Ойрдууд муу хужаагийн боолнууд.
2022-01-22
Удахгүй Ойрдууд очиж хандыг нь дарнаа
2022-01-21
зочин:
Үхсэний чинь Ойрдууд муу хужаагийн боолнууд.
зочин:
Зүүн гарын хаант улсын боол байсан хошногууд их алцагнаж байгаа даа алнаа та нарыг
2022-01-20
Зочин:
Чадаж байгаа юманд арга алгаа
2022-01-20
Удахгүй Ойрдууд очиж хандыг нь дарнаа
Хүннүчүүдийн дараа нь Чингисхаан түүний үр ач нарын гол дайсан Кипчакууд одоо сэхээд, үржиж олон болоод улс байгуулаад , түүнийгээ Казахстан гээд нэрлээд явж байна даа.
2022-01-20
Зочин:
Чадаж байгаа юманд арга алгаа