Назарбаев: Би бүрэн эрхээ шилжүүлсэн тэтгэврийн хүн, гавьяаныхаа амралтыг эдэлж байна
2022-01-19

Казахстанд энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал гаарч, улс орон үймэж байх үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч, Казахстаны елбасы Нурсултан Назарбаев олны өмнө гаралгүй ихээхэн удсан юм. Түүнийг үймээн эхэлсэн даруйд охидын хамт эх орноо орхисон, Орос руу эмчилгээнд явсан, одоо Арабын Нэгдсэн Эмират улсад байгаа гэх зэрэг төрөл бүрийн мэдээлэл гарсан ч аль нь ч батлагдаагүй. Саяхныг хүртэл гагцхүү хэвлэлийн албаараа дамжуулан харилцаж байсан Назарбаев үймээн болсноос хойш анх удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. 

 

"Хүндэт казахстанчууд аа! Хүндэт эх орон нэгтнүүд ээ! Нэгдүгээр сарын үйл явдлууд Казахстаныг бүхэлд нь доргиолоо. Эдгээр зохион байгуулалттай эмх замбараагүй байдал, Казахстан руу дайрсан явдлын зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрт улсын зарчмыг алдагдуулах явдал байв. Тусгаар тогтнолыг нүдний цөцгий, нэн ариг гамтай хандах ёстой хэврэг зүйлийг хамгаалж байгаа мэт хайрлан хамгаалах ёстой гэдгийг эдгээр үйл явдлууд харууллаа" хэмээн Назарбаев мэдэгджээ. 

 

Казахстанд болж өнгөрсөн эмгэнэлт явдал нь хүн бүрт сургамж болсон гэж тэрбээр онцолсон байна.

 

"Энэхүү халдлага, аллагыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой. Мөрдөн байцаах байгууллага энэ асуултын хариуг өгнө" хэмээн Назарбаев цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн тэрбээр үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг түргэн эдгэрэхийг ерөөсөн байна.

 

"Надад хандсан олон асуулт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд хариу болгон мэдэгдэхэд би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн, тэр үеэс хойш тэтгэврийн хүн болсон. Одоо гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй" хэмээн Нурсултан Назарбаев мэдэгджээ.

 

Түүнчлэн Касым-Жомарт Токаев бүрэн эрх мэдлийг гартаа авсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болсон тэрбээр тун удахгүй Нур-Отан намын даргаар сонгогдоно гэж Назарбаев мэдэгджээ. 

 

"Улс төрийн элитийн хүрээлэлд ямар ч сөргөлдөөн гараагүй. Энэ талаарх гарсан мэдээлэл болгон худал цуу яриа" хэмээн Назаербаев мэдэгдсэн байна.

 

Казахстаны эмх замбараагүй байдал

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцдаж, жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаан, дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 200 орчим хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгч байлаа. Түүнчлэн Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Казахстаныг зорьсон. Улмаар  байдал тогтворжсон тул нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарсан юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
000:
ХАЛДЛАГЫГ АНГЛИ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН ДАА
2022-01-21
000:
ХАЛДЛАГЫГ АНГЛИ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН ДАА
2022-01-21
000:
ХАЛДЛАГЫГ АНГЛИ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН ДАА
2022-01-21
000:
ХАЛДЛАГЫГ АНГЛИ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН ДАА
2022-01-21
000:
ХАЛДЛАГЫГ АНГЛИ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН ДАА
2022-01-21
Zochin:
Burhan mini manaih shig dorgoi uurii tolgoigui busdiin amaar yvagsad mungu harhaaraa l ehner huuhed eh oronoo zarah shahdag hulgaichuudad bol kazakstanii baidal bol unuu margaashguishdee odontuya gadnii hunii erhed handaj zahia bichne saihanbileg elbegdorjuud mun nemegdene batuul bayrtsogt shorongoos zahiagaa bichne mongolhuu odhuu munherdene baasan magnai nar talbaid galzuurna asar ih mungutei hytaduud bolon sahal erdenebileg sanhuu bosgono nuguu 7-1 kazakstan yrshig l baigaa bizdee
2022-01-21
Аюулгүй байдлын хамтрагч байгууллагуудын цэрэг казакстаныг орхин гарсан бн шд, хяналтаа тогтоогоод гадны мэдэлд очцым бх гэж бодсон чинь, манайх нэгдмээр юм бн да
2022-01-21
Үнэн үнэн. Ард түмний бухимдлын илрэл ийм байдалд хүргэсэн шүү. Энэ хөгшин казакийн гай чёрт. Одоо орос өвгөн пүүд эээн билүү их айдастай байгаа. Хэзээ мөдгүй орос ах нар босно доооо
2022-01-19
иргэн:
хргийн диктатор хагшин Улсынхаа хамаг баялгийг залгиж үхэхээ мэдэхгүй идэж үр хүүхэддээ үүнмйг өвлүүлэн үлдээсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэчийг толгойлон Ёрөнхиийлөгчөө далд захирч байснаа тэтгэврийн гэж хэлж новш чинь Удахгүй Казакууд гарнаа Та нарын дэглэм оросын савраас гарна
2022-01-19
З:
Үнэн шүү
2022-01-19
Энэ:
Энэ нөхрийн хийсэн балаг шүү дээ Эх орноосоо зугтсан гэсэн биз дээ Ард түмний бослогыг энэ нөхрийн Хүмүүс л бантан болгосон бх.
2022-01-19
Зочин:
Энэ тэмцэл бол цэвэр Казакуудын 30 жил Назарбаевын бии болгосон олигархи,тоталитар нийгмийг эсэргүүцсэн хувьсгал байсан.Энд ямарч гадны хүчин алан хядагчид байгаагүй.Энэ бол Путины зохиол.Путин Орост ийм хувьсгал гарах вий гэдгээс их айж байгаа.Гарах нь дамжиггүй ,цаг хугацааны л асуудал.....
2022-01-19
З:
Үнэн шүү