Сурвалжлага: Гацуурын ҮНЭ ХАНШ
2021-12-06

 

Шинэ он гарахад хэдхэн хоног үлджээ. Энэ өдрүүдэд баярын уур амьсгал орж албан байгууллагууд үүдэндээ гацуур мод засжээ. Цар тахлын улмаас өнгөрсөн жил шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй. Харин энэ жил төрийн байгууллагаас бусад албан байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэж болох талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Албан байгууллагын шинэ жилийн баяр аа ч тэмдэглэж эхэлсэн байна.

 

Томоохон зах худалдааны төвүүдэд гацуур мод,  чимэглэл худалдаалагдаж эхэлжээ. Иймд гацуур мод, чимэглэлийн үнэ ханш сурвалжлахаар Бөмбөгөр, Алтжин худалдааны төвийг зорилоо.

 

Өдрийн 15.00 цаг. Алтжин худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байх аж. “Энэ хэд вэ, хэдэд өгөх үү” гэж иргэд нааш цааш алхана. Өөрөөр хэлбэл, лангуунаас лангууны хооронд холхино. Ингээд өөрт таалагдах, үнийн хувьд боломжийн бараагаа сая нэг олж, худалдан аваад гарч одно.

 

Алтжин худалдааны төвийн нэг давхарт гацуур мод хийгээд дагалдах чимэглэл зарж байх аж. Гацуур модны сонголт бага байсан бөгөөд тойрог, өндөр чимэглэлээсээ шалтгаалж үнэ харилцан адилгүй байх аж. Дундаж үнийг нь танилцуулбал,

 

Гацуур

 

  • 1.5 метр -150.000 төгрөг

  • 1.8 метр - 180.000 төгрөг

  • 2.1 метр -200.000-350.000 төгрөг

  • Гацуур чимэглэх бөмбөлөг: 10.000-35.000 төгрөг

  • Гэрлэн чимэглэл 20.000-40.000 төгрөг

  • Саа 1ш-1000 төгрөг

  • Хаалганы чимэглэл 55.000 төгрөг

 

 

ХУД-ийн иргэн Г.Оогий:

 

-Манайх гурван хүүхэдтэй. Энэ жил хүүхдүүддээ гацуур мод засаж өгөх санаатай байгаа. Тиймээс гацуурны үнэ судалж явна. Үнэтэй байна. Байранд 2.1 метр өндөртэй мод тохирдог гэнэ. Гэтэл нь гайгүй модны үнэ 350.000 төгрөгөөс эхэлж байна. Гэхдээ модны сонголт хомс байна. Арванхоёрдугаар сар баярын сар учраас зарлага ихтэй байдаг.

 

Баянгол дүүргийн иргэн Б.Жаргал:

 

-Өмнө нь засаж байсан модоо засна. Гацуур мод авахгүй. Харин чимэглэл нэмж худалдаж авна. Чимэглэл үнэтэй байна. Гацуур мод урд урдны жилүүдийнхээс үнэтэй болсон байна. Хил хаалттай болохоор үнэ нэмэгдсэн байх. Дан ганц гацуур ч гэлтгүй бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Хил нээгдэж бараа бүтээгдэхүүний үнэ буураасай л гэж бодож байна.

 

 

Шинэ жилийн чимэглэл худалдаалж буй иргэн:

 

-Өнгөрсөн жил шинэ жилийн баяр тэмдэглээгүй болохоор энэ жил иргэд ач холбогдол өгч байна. Хүмүүсийн худалдан авалт сайн байна. Гэхдээ үнэтэй байна гэж шүүмжилж байна. Бид оруулж ирсэн үнэн дээрээ их нэмж зардаггүй шүү дээ.

 

Шинэ жилийн чимэглэл худалдаалж буй иргэн:

 

-Энэ жил гацуур модны худалдан авалт сайн биш байна. Өөр шинэ жилийн тоглоом чимэглэл сайн борлуулагдаж байна. Зарим хүмүүс шинэ жилийн мод засахын оронд гэрлэн чимэглэл, хаалга, цонхны чимэглэлээр гэрээ чимэглэж байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
HEREGGUI YMAND MUNGU BU UR MALNUUD
2021-12-06