Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны ДӨРВӨН хүрээлэнг сэргээн байгуулах шийдвэр гаргалаа
2021-09-29

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар шинжлэх ухааны салбарын шинэчлэлийг эхлүүлэх тогтоол баталсныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

 

 

Шинжлэх ухааны салбарт хийгдэх шинэчлэл: 

 

1. Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны салбарын реформ бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Энэ  нь санхүү, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн засаглал, хүний нөөц, залуу эрдэмтдийн дэмжлэг тодорхойгүй байсантай холбоотой. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь шинжлэх ухаан технологийн сангийн, нөгөө хэсэг нь их сургуулиудын харьяа байсан. Энэ тогтолцоог ойлгомжтой болгож, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд  Шинжлэх ухаан, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Харамсалтай нь 4000 судалгааны эдийн засгийн эргэлтэд орсон хувь нь маш бага. Цөөн хэдхэн эрдэмтэн, судалгааг санхүүжүүлдэг байдлыг шударга болгож байна.

 

Жил бүр энэ сангийн 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд 20 сая хүрэхгүй мөнгийг тэгш хуваарилдаг байсан. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.

 

2. Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийлгэсэн. Манайд 300 гаруй лаборатори бий. Үүний 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн 5 сая ам.долларын хөрөнгөөр тоноглосон лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдаад хэвтэж байна. Тиймээс лабораторийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлж, хөгжүүлнэ.

 

3. Хүрээлэнгүүдийн газар маш их хулгайд алдагдсан. Тиймээс хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Цаашид хэн нэгэн дураараа хүрээлэн, их дээд сургуулийн газарт халдаж чадахгүй.

 

4. Шинжлэх ухааны салбарынхны “хар шийдвэр” гэж нэрлэгддэг Засгийн газрын 2015 оны шийдвэрээр олон хүрээлэн үүд хаалгаа барьсан. Энэ үед хаагдсан хүрээлэнгүүдийг сэргээж байна.

 

-Дулааны техник технологийн хүрээлэн

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

-Ой мод, сургалт судалгааны хүрээлэн

-Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ямар ч үр дүнгүй шийдэл байхгүй баахан судалгаа хийсэн нэртэй мөнгө угаалт явсан л даа...Нөгөөдүүл нь судалгаа хийсэн гээд үр дүнгүй баахан ажил хийсэн нэртэй хүмүүс
2021-09-30
Зочин:
Шинээр байгуулагдаж байгаа ойн сургалт судалгааны төвийг ШУА ийн ойн хүрээлэнтэй нэгтгээ
2021-09-30
Зочин:
Байгаа хэдэн хүрээлэндээ сахүүжилт хангалттай өгч чадахгүй байж лоббигоор хүрээлэн нэмж байгуулаад л
2021-09-30
тархины тураалт
2021-09-30
Худлаа хэнд ч хэрэггүй хүрээлэн байгуулж попрохоо больчих хятадын эрлийз пезда
2021-09-29
тархины тураалт
Дулаан техник экологийн хүрээлэн гэж шал хэрэггүй байгууллага. Тэрний оронд Эрчим хүчний эдийн замгийн хүрээлэнг нэрийг нь өөрчлөөд эрчим хүчний салбарт нэг л судалгаанб байгууллага байгуулаад өгөөч. Цалин ч бхгүй өөрсдийгөө санхүүжүүлж чадахгүй төв нэртэй энэ олон бгууллагаа ьатан буулгана уу.
2021-09-29
Шинжлэх ухаангүй болсон Монгол улс.
2021-09-29
Ган:
хүрээлэнд ажиллах хүмүүсээ сайн оновчтой сонгох хэрэгтэй. Хэдэн долдой нар, эсвэл шавхаад ч ус дусахгүй хэрэггүй хоцрогдсон үлбэгэр амьтдыг хөгшин залуу хамаагүй, шигших хэрэгтэй
2021-09-29
Tegj l haragdaad baigaa yum daa
2021-09-29
Усны агентлаг бус ОЙ-УСНЫ агентлаг байгуулах цаг нь болсон. Ойн агентлаг байсан уу? байсан сөнөөсөн Усны агентлаг байсан уу? байсан буцааж сэргээсэн. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг нэг бодлого болгож зангидаж гэмээн цаашид Ерөнхийлөгчийн санал санаачлага биелэлээ олох болно.
2021-09-29
ХЭЭ ....:
ШУ ТЕХНОЛОГИЙН САН ГЭЖ БАЙДИЙМ БАЙХ НЬ ... ТЭР САН НЬ 10 ЖИЛИЙН ДОТОР 150 ТЭЭРБУМ ТӨГРӨГӨӨР 4000 СУДАЛГААГ САНХҮҮЖҮҮЛСИЙМ БАЙЖ... ҮР ДҮН НЬ БАРАГ ТЭГ РҮҮ ДӨХСӨН.. . ҮНЭНХҮҮ ДАМПУУ ... ХЭЛЭХ ҮГ Ч АЛГА
2021-09-29
ямар ч үр дүнгүй шийдэл байхгүй баахан судалгаа хийсэн нэртэй мөнгө угаалт явсан л даа...Нөгөөдүүл нь судалгаа хийсэн гээд үр дүнгүй баахан ажил хийсэн нэртэй хүмүүс
zochin:
hvvhdiig 7 nastaigaas ni surguuld oruuldag bol , angli helnees busad helnii surguuliig haah heregtei ,
2021-09-29
зочин:
Энэ хүн чинь харин овоо жаахан бодит ажил хийгээд байна уу даа
2021-09-29
Tegj l haragdaad baigaa yum daa