Өмнөд Солонгос Пхеньяны эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзвал БНАСАУ Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байгаа гэнэ. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал, ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгос Өмнөдийн зүгээс дайсагнасан бодлогоосоо татгалзвал хоёр талт харилцааг сайжруулахад чиглэгдсэн "цогц" хэлэлцээ хийхэд нээлттэй байгаа гэнэ. Түүнчлэн Солонгосын дайн дууссан тухай тунхагийг батлах тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн саналыг Ким Жон Уны дүү "сонирхолтой, сайхан санаа" хэмээн үзсэн гэнэ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэл хийхдээ 1953 онд эвлэрлээр төгссөн Солонгосын дай дууссан тухай тунхагт ойрын үед гарын үсэг зурахыг уриалсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |