Д.Ганбат: Ерөнхий сайд жул байна


УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хандан шаардлага хүргүүлж байгаа аж. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
-Олонхи, Ерөнхий сайд, Засгийн газар жул байна. Монгол Улсыг Венесуэл шиг болгож байна. Энэ Засгийн газар шиг эрх мэдэлтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Олонхи УИХ-ыг тоглоомын байгууллага болголоо хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ