АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-АН өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. УИХ дахь МАН-ын бүлэгт хандан УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдөр Монгол Улс өнөөдөр шатахуунгүй болсон, цар тахлын халдвар өндөр байна. Эрх барьж байгаа Засгийн газар бүх эрх мэдлийг авсан.
Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн шаардлага хүргүүлж байна. МАН-ын 100 жилийн ойгоор олон нийтийг шагнаж, Ерөнхийлөгчийн сонгуулиар хүн олон цуглуулж халдвар тараасан. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал гуйхыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Урд хөршийн эдийн засгийн идэвхжил эхэлсэн. Гэтэл манай улсын нөхцөл байдал ямар байна вэ. Эрх баригчдад эрх мэдэл дутсан уу. Ковидийн хууль нэрийн дор төсвийн гадуур мөнгө зарцуулж байгаа. Харамсалтай нь нөхцөл байдал ямар байна вэ. Өнөөдрөөс улс орныг удирдаж байна, эрх баригчид. Өнөөдрийн шатахууны хомстол бол олон олон асуудлын нэг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-"Одоо боллоо..." уриатайгаар аравдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Жагсаал хийх шалтгааныг талаар та бүхэнд Сүхбаатарын талбайд мэдээлнэ. Иргэдийг ирж, үгээ хэлэхийг уриалж байна.
АН-ын дарга М.Тулгат:
-Монгол орон ковидийн үед хамгийн хүндрэлтэй байна. Цар тахлын үеэр олон улсаас 200 мянган ам.долларын тусламж орсон. 10 их наядын хөтөлбөрийг гаргасан. Гэтэл өнөөдөр бензин тасарсан, бараа материал олдоцгүй байна. Монголын ард түмэн хүлээцтэй хандаж ирсэн. АН цаашид сөрөг хүчний хувьд эрх баригчдад хариуцлагаа хүлээхийг шаардаж байна.
Н.Нягт