COVID-19: Амьтны хүрээлэнгийн амьтдыг дархлаажуулж эхэлжээ
2021-09-23

АНУ-ын хоёр амьтны хүрээлэн амьтдад коронавирусээс сэргийлэх тарилга хийж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

"Манай амьтны хүрээлэнгүүд дэх амьтдын дунд коронавирусийн халдвар гарсан тохиолдол байхгүй ч вирусийн халдвар авах эрсдэл өндөртэй амьтдын хувьд энэ вакцин урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болно гэж" амьтны хүрээлэнгийн малын эмч Крис Бонар өгүүлсэн байна.

 

Түүний өгүүлснээр, эрсдэлийн бүлэгт сармагчин, бар, арслан, ирвэс, усны булга зэрэг амьтад багтдаг гэнэ. Тэдэнд дөрвөн долоо хоногийн зайтайгаар хоёр тун вакцин хийх юм байна.

 

Энд дуулгахад, өмнө нь Америкт Zoetis компани амьтдад зориулсан вакцин боловсруулсаныг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам "яаралтай горимоор ашиглах"-ыг зөвшөөрсөн юм. Улмаар Калифорни мужийн Оклендын амьтны хүрээлэн долдугаар сард энэ вакцинаар амьтдаа дархлаажуулж эхэлж байв.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин