“Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно
Оросыг гуйж, Хятадыг царайчилсан Монгол
2021-09-22

Хэрэглээ бүхнээс гаднаас зөөдөг орны зовлон үргэлжилж байна. Коронавирусийн халдвараас шалтгаалан урд, хойд хөршүүд хилээ хаахад Монголын амьдрал таг зогсч болохыг бид харж байна. Хятадууд хилээ хаахад бидний өргөн хэрэглээний бараа, хүнс тасарч, оросууд гэдийхэд манайхан зам дээрээ машинаа түрж байна. Энэ бол өөрсдийн хэрэглээг хангах хангалттай хэмжээний баялагтай ч тэрийгээ боловсруулж, ашиглаж чаддаггүй Монголын зовлон. Арчаагүйдээ ийм зовлонтой нүүр тулж байгаа нь энэ.

 

 

Яг одоогийн нөхцөл байдлыг харвал Орос нүүр буруулж, Хятад гэдийж, дунд нь Монгол бөхийж байна.

 

Оросууд манайд шатахуун нийлүүлэхгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн. Үүнийг манай засаг төрийнхөн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймдээ ч Хятадын Чайна Ойл компанитай гэрээ хийж, мөнгөө ч шилжүүлсэн. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр гэнэт ирсэн мэдээ мэт ярьж, хариуцлагаас зугтаж байна.

 

Орос гэрээний үүрэгтэй, сар бүр 28 мянган тонн шатахуун нийлүүлэх ёстой гэнэ. Манай засаг төрийнхөн энэ гэрээний үүрэгт итгэж найдан, ядаж үлдэгдлээ өгөх байлгүй хэмээн хүлээсэн ч хамраараа газар хатгалаа. Оросууд Монголыг хүссэн цагтаа хясан боогдуулж, ямар нэг зүйлээр барьцаалж, шахалт үзүүлдгийн бас нэгэн жишээ энэ. Магадгүй шатахууны шахалтын ард бас нэгэн асуудал нуугдаж буй биз. Яг үүнтэй давхцаад баруун аймгуудын цахилгааныг хязгаарласан мэдээ ч бий. Учиргүй асуудал гэж юусан билээ.

 

Оросууд нэгэнт нүүр буруулсан учраас бидэнд Хятадыг гуйх шаардлага тулгарав. Манай улсын импортлогч таван аж ахуйн нэгж Хятадын Чайна Ойл компанитай гэрээ хийж, 1037 вагон шатахууны мөнгийг шилжүүлж, ачаа ирэхийг хүлээж байв. Гэтэл Хятад мөн л гэдийлээ. Урд хөрш төмөр замын ачаа тээврийн ачаалал их байгаа учраас Монгол руу шатахуун тээвэрлэх вагон гаргаж чадахгүй хэмээн гүрийж. Манайхан мэдээж гуйсан. Монголд суугаа Элчин сайдаас нь эхлээд холбогдох албан тушаалтнуудыг нь царайчилж, төмөр зам дээр вагон тавьж өгөөч гэж гуйж, хятадууд тоймтой хариу өгөөгүй нь Г.Ёндон сайдын үгнээс тодорхой харагдана. Тэрбээр 5-7 хоногийн дараа эхний ачаа ирж магадгүй хэмээн таамаглаж байна.  

 

Мэдээж, Монголын амьдрал үргэлжилнэ. Очерлодог нь очерлож, машинаа түрдэг нь түрж, зогсоох нь зогсоож, монголчууд аргаа олоод амьдарна. Шатахуунгүй машинаа зогсоож эсвэл ШТС-ын гадна очерлож дугаарласандаа уурлаж бухимдаад байгаа юм биш.

 

Бүхэл бүтэн улс хөрш орнуудаас хэтэрхий хараат байдалд, тэдний хурууны аясаар амьдарч буйд иргэд бухимдаж байна. Газрын тосны баялагтай ч өнөөдрийг хүртэл боловсруулах үйлдвэргүй байгаад иргэд гутарч байна. Орос найтаахад Монгол хатгаа тусан хэвтэрт орж байгаад гомдож байна. Хэдийг хүртэл ийм гуйлгачин царайтай, гутранги амьдрах вэ?!

 

ТБД андуудад байрлах Сод Монгол ШТС-д очерлосон машины цуваа 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл үргэлжилжээ. ШТС-ын хоёр талаар үргэлжилсэн очер замын нэгдүгээр эгнээг бүхэлд нь эзэлж, нийтийн тээврийн автобус тойрч гарах, бусад машин зам тавьж өгөх гээд багагүй асуудал үүсч байна. Ажил, амьдрал, эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан нийслэлчүүд одоо шатахуун гэсэн бас нэг бэрхшээлтэй тулгарсан нь энэ.

 

Монголчууд хэдийг хүртэл Оросыг гуйж, Хятадыг царайчлан амьдрах вэ?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Юу ч хэлхэв дэ ер нь бол 2 хөрштэйгээ зөв бодлого баримтлах нь зүйтэй. Бид ойрын хэдэн жилдээ Орос Хятад 2-ийг давахгүй муулахаас цаашгүй залуусаар дүүрэн шүү дэ
2021-09-25
Миний л бодол:
Бид мянга янтагнаад ч Орос Хятад 2-ийг давахгүй. Оросоос бинзен авахгүй онгоцоор барууны орноос бинзенээ зөөхүү? Унах машинаа Японоос онгоцоор зөөхүү? Онгоц ч оруулахгүй агаарын зам ачаалалтай байна гэвэл бид яах вэ? Хойд Урд хөрштэйгээ эвтэй найртай байя.Хамгийн чухал хамгийн эхний харьцах ёстой орнууд шүү дээ.
2021-09-24
Зочин:
Өөрсдөө бeнзинээ газрын тосоо 24 он гэхгүй яаралтай урагшлуулаач!! Энэ нэн эргүү eрөнхий сайд Сэнгүм царайлаад цахим малтмалын гээд нэр хүндээ унагаад байх юм.2 гараа өргөөд дэмжсэн.
2021-09-24
Өөлд өвөө:
Нийгмийн сүлжээнд хоёр хөршөө элдвээр харааж зүхсэн бузар муу үгээр дайрч доромжилсон юм эрээчиж байх нь хэрээс хэтэрч үр дүннь гарч бхйх шивдээ. ХҮЧТЭНИЙ ДЭРГЭД ХҮЧГҮЙ НЬ БУРУУТАЙ ГЭЖ.Одоо ЕРӨНХИЙ УИХ дарга нар хоюул нэгэн зэрэг Америк явсан гэсэн тэд нар бензин. олж ирэх байх.Жаахан хүлээе дээ
2021-09-23
зочин:
төрийн толгойд бга дарга нар газар доорх баялагаа зөв ажилуулж сурмаар юм алийн болгон урд хойд улсыг царай алдаж амьдрах болж бна аа
2021-09-23
Эх:
П.Очирбатаас асуулдаа!!! Тэнэг мал анхнаасаа Нефт уйлдвэр бариулна гэж гэрээ хийлгэх талаар шахах байсан юм!!! Алт тесел Бороо гоулд Тавантолгой Оюутолгой гээд МАНАН болж нэгдсэнээс хойш Монгол дууссан!!! Одоо босох гэж зовноо их
2021-09-23
Бара:
Хохь нь ээ хохь нь. Ямар ард түмэн байна т йм төр байна. Ямар төр байна тийм л амьдрал байна.
2021-09-22
орхон:
уран баячуулж цөмийн зэвсэгтэй болох талаар бодсон нь дээрээ өөрөөр томорч чадахгүй нь тодорхой
2021-09-22
Искандэр:
Монголчууд америкиг тахин шvтэж долоох саин долгинож баидаг биздээ бензин ав
2021-09-22
mnbvcб:
Жинхэнэ бойкот
2021-09-22
Цахим үндэстэн болцон юмчин машинаар яадгий
2021-09-22
Цахим болцон юмчин машиаар яадгий
2021-09-22
Bolij uz:
Gehdee l neg horsh awchihad yahawdee. Yamar Amerik saindlaa geed bysad holbootnyyd maani myydaad yawtsan bish..
2021-09-22
Мөнх:
Морио унацгаа.
2021-09-22
орхон:
лалруудаа хүрэлсүх ийм юм болно гэдгийг мэдээд харин бензин хийдэг болий гээд газрын тосны үйлдвэр барьж байгаа биздээ тэрийг ашиглалтанд ортол ийм л байна бааж шээхдээ хүртэл ямбий төмөр унсан новшнууд элдэв юм донгосох хэрэггүйээ
2021-09-22
зочин:
УУХҮ-ийн яамныхан сайдаасаа эхлээд даан ч хариуцлагагүй. Бүгдийг сольж арай алсыг хардаг ажил мэддэг хүмүүсийг иавь
2021-09-22
ЗӨВ:
LIKE
2021-09-22
Буриад:
Арчаагүй төртэйгөө тэмцээч.
2021-09-22
Нэргүй:
Ингэж сүржигнэх хэрэггүй?! ЗГ чадах ядахаараа л зүтгэж байна?! Энэ шатахууны хомсдол бол дотоод гэхээсээ гадаад хшчин зүйлийн нөлөөтэй юм шиг байгаамаа?! Эв эеэ барьж нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж байж энэ гамшигт үеийн хүнд хэцүү байдлыг давж гарнаа?!
2021-09-22
Зочин:
Ингэж сүржигнэх хэрэггүй?! ЗГ чадах ядахаараа л зүтгэж байна?! Энэ шатахууны хомсдол бол дотоод гэхээсээ гадаад хшчин зүйлийн нөлөөтэй юм шиг байгаамаа?! Эв эеэ барьж нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж байж энэ гамшигт үеийн хүнд хэцүү байдлыг давж гарнаа?!
2021-09-22
Иргэн:
Ингэж сүржигнэх хэрэггүй?! ЗГ чадах ядахаараа л зүтгэж байна?! Энэ шатахууны хомсдол бол дотоод гэхээсээ гадаад хшчин зүйлийн нөлөөтэй юм шиг байгаамаа?! Эв эеэ барьж нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж байж энэ гамшигт үеийн хүнд хэцүү байдлыг давж гарнаа?!
2021-09-22
Дорж:
Энэ чиний бодож байгаагаас тэс өөр асуудал. Монголын тусгаар тогтнолыг устгаж газар нутгийг нь хятадтай хуваах бодлого явж байна.
2021-09-22
Дорж өвгөн:
Оростой хөрш болоод 300 гаруйхан жил болж байна. Хэзээ хиллэхгүй болохыг чөтгөр л мэдэх байх. Мөнхийн хөрш гэж хаана ч байдаггүй юм.
2021-09-22
Дорж:
Одоо ажил хийх хэрэгтэй. Дуу дуулдагаа боль. Жүжиг жүжиглэдэгээ боль. Хууль ярьдагаа боль. Бөх барилдагаа боль. Эдийн засагч гэдгээ боль. Ширээний ард суудгаа боль. Комьютерийн дэлгэц ширтдэгээ боль. Гагнуур хий. Төмөр хайлуул. Хэвэнд цутга. Мотор хий. Машин хий. Танк хий. Онгоц хий. Сансарын пуужин хий. Цөмийн бөмбөг хий. Бүх төрлийн зэвсэг хий. Эдгээр нь жинэхэнэ ажил юм. Ажил хий. Тэгээд бензинээ өөрсдөө хийцгээ!
2021-09-22
ЗӨВ:
LIKE
Дагаж далдаганаад байгаа АНУ энэ 2-оосоо бүр ч долоон дор, манайд сайн юм авчрахгүй,нэгэнт хөрш байх хувь заяатайгаас хойш 2 хөрштэйгөө л учраа лолцох хэрэгтэй, хэрээ мэдэхгүй манай "томчууд" томроод хаа холдоход дээ
2021-09-22
Bolij uz:
Gehdee l neg horsh awchihad yahawdee. Yamar Amerik saindlaa geed bysad holbootnyyd maani myydaad yawtsan bish..
ZOCHIN:
orosiin elchingiin gadaa jagsaal hiie asuudal shiidej chadahgui bol huuj yavuulah heregtei
2021-09-22
Буриад:
Арчаагүй төртэйгөө тэмцээч.
ZOCHIN:
zasgiin gazar orosiin elchin duudaj not uguuchee ene bol elchin saidiin uureg uls turiin yabuulgaa zogsoohiig shaardah heregtei
2021-09-22
ZOCHIN:
zasgiin gazar orosiin elchin duudaj not uguuchee ene bol elchin saidiin uureg uls turiin yabuulgaa zogsoohiig shaardah heregtei
2021-09-22
zochin:
orosiin strategiin tunsh gej burdag shal hudlaa gedeg ni todorhoi bolloo
2021-09-22
Баялаг нь байхад бензин түлшээ хийж чадахгүй бидний арчаагүйнх.Дээш Монголыг гаргахгүй гэсэн 2 хөршийн гар хөлүүд сайн ажиллаж бна.Ганц нефть биш нүүрснээс ч болон янз бүрийн эрдэс бодисоос(бүгд манайд бдаг) түлш гаргаад өөрсдийгөө хангаад гадагшаа гаргадаг улсууд зөндөө бна.
2021-09-22
Tseegii:
Үнэндээ хэлэх ч үг алга манайх шиг арчаагүй ард иргэдтэй улс мөхөх нь цаг хугацааны л асуудал болж байна. Хүн амийн дийлэнхи нь зөвхөн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавиад байхаар юу болж байгааг харж байгаа байх төрийн ордонд сууж байгаа малнуудаа одоо суудалаа тавьж өгөх цаг чинь болсон хууль хүчнийх нь байгууллага ч гэсэн энгийн ард иргэдэд бар арслан шиг сэтэр зүүсэн захын юмнуудын хөл гар шиг ажиллаж байна. Амьдрах арга үнэндээ л алга.
2021-09-22
Irgen:
Ene guilga tuulge geed dongosood bgaa humuu bol mungutei hun bolj hulgailsan heden tugruguuree huuchin mashinii seg oruulj irj tumend taraasan etgeeduud ajilfui chalchih durtai yavah durtai bol abtusand suu abtobus hooson yavj bna
2021-09-22
Иргэн:
Хэдэн зууны турш энэ хоёр гүрний дунд хавчуулагдан хөрш зэргэлдээ оршсоор ирсэн. Шидтэн байгаад ч нүүлгэж чадахгүйгээс хойш айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдгийн дагуу эв зүйгээ олж амьдрахаас өөр яахын. Харанхуй, мунхаг, бяраа мэдэхгүй троллуудын чалчсанаар дэлхийд хүчирхэгжиж байгаа хоёр хөрш айгаад бидний өмнө өвдөг сөхөрч гуйна гэж бодоо юу. Дэлхийн хүчирхэг гүрэн, эвсэл холбоо ч хоёр хөршөөс маань эмээж, аяыг нь харзнаж байхад саваагүй нохой саранд хуцаж юугаа хийнэ. Өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж тэнэгтэж суухын оронд тогойтой бүхэн гар хумхилгүй хөдөлмөрлөж улс орноо хөгжүүл...
2021-09-22
Дорж өвгөн:
Оростой хөрш болоод 300 гаруйхан жил болж байна. Хэзээ хиллэхгүй болохыг чөтгөр л мэдэх байх. Мөнхийн хөрш гэж хаана ч байдаггүй юм.
Шшшш чааваас очиж очиж хятадын элчин сайдын өмнө бөхөлзөж бензин гуйж байгааг юу гэхэв? Даан ч дээ таминь.
2021-09-22
Мөнгө аваад сонгоод Бай удахгүй сүйрнэ
2021-09-22
АРД ТҮМЭН:
Өнгөрсөн 30 жилийн төр барьсан солиотнуудын бодлогын үр дүн.Эх орноо боддогүй өчүүхэн сэтгэлтэнгүүд. Энэ хэдэн колонкуудын ард байгаа цаад эзэд бол өнөөдрийн энэ байдалд хүргэсэн.Мэдээж улс төрчид бүгд оролцоотой.Нефтийн компаниудын хувьцаа эзэмшигчдийг ил тод зарлаад өг дөө бүх ойлгомжтой харагдана.Үр хүүхдүүд нь бас одоо байж л байгаа.Новшнууд юмаа.
2021-09-22
АРД ТҮМЭН:
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр барьсан новшнуудын бодлогын үр дүн.Тэд өөрсдийнхөө л өнөөдөр маргаашийн баяжихыг урьтал болгосны хар гай одоо илэрч байна.Хэдэн бензин оруулж ирдэг монопол компаний ноход, ил далд лобби хийж стратегийн энэ бүтээгдүүхнийг дотооддоо үйлдэрлэх үйлдэр барьсан бол өдийд ингэж байх ч үгүй байсан да.Монголоо гэх сэтгэлгүй баахан чухал царайтай худлаа ярьсан нөхөд өнгөрсөн 30 жил биднийг төөрөгдүүлж байжээ.Одоо ч гэсэн ул үндэс нь арилаагүй хорт үйл ажиллагаа нь байсаар л байгаа.Төр засаг байдаг бол бүх худал хуурмаг хулгайлсан бүхнийг хурааж мэдрүүлэх хэрэгтэй тэдгээр нөхдөд.Цонхны цаана хөшигний ард инээгээд сууж байгаа гэж бодохоор зэвүү хэрэх шиг.
2021-09-22
Зочин:
Монголчууд хэдийг хүртэл Оросыг гуйж, Хятадыг царайчлан амьдрах вэ?. Монгол АНУ-г дагаж савсаганаж хоёр хөрштэйгээ эвтэй амьдарч чадахгүй бол энэ байдал цаашид үргэлжилээд явна. Энэ бол зөвхөн эхний дохио. Манайд Оросоос хамааралтай шатахуунаас гадна маш их юм байгаа. Манай гадаад бодлогын залгамж байдал алдагдаж Оросод суугаа элчин юу ч хийж чадахгүй, төр засгийн бодлогыг хий мөрөөдөлдөө автсан мангар бацаанууд барьж байгаа өнөө үед монгол минь хэцүүднэ дээ
2021-09-22
Зн:
Оор улсуудаас авч болдгуй юм уу? Ааа.. Орос, Хятад, Америк гээд хадуураад 40 жил давхилаа даа. Оор юм бодоочээ
2021-09-22
Болд:
Байдаг л асуудал шдээ Хэд хоног бензин хомсдлоо гээд үхлээ юу Аль ч улс оронд иймэрхүү зүйл тулгарч л байдаг
2021-09-22
Hurelsuh:
Tiim uchraas bid Enethegtei hamtran nefti bolovsruulah uildver barj bn. Odoo hurdan shiglalatand oruulah heregtei.
2021-09-22
Зочин:
Улсаараа нүүгээд явж чадахгүйгээс хойш бүх насаараа хоёр хөрштэйгээ сайхан харьцаж,хамтран ажиллаж, туслаж явах учиртай гэдгээ ухаар. Эсхүл бүгдээрээ нутгаа хаяад Америк руу нүү. Хэрэв тэд хүлээж авдаг бол шүү.
2021-09-22
Дорж:
Энэ чиний бодож байгаагаас тэс өөр асуудал. Монголын тусгаар тогтнолыг устгаж газар нутгийг нь хятадтай хуваах бодлого явж байна.
Иргэн:
Монголын засаг төр улам чадваргүй, арчаагүй болсоор байна. Хэдэн хүүхэд сайд болж тоглож байгаа юм уу хаашаа юм. Болж байгаа юм нэг ч алга
2021-09-22
Иргэн:
Нефтээр чинь машин явдаггүй л байхгүй юу. Тэгээд ч гаргахаа болилоо гээд Хятадад энэ бол дуслын төдий л хэмжээ юм шүү дээ.
2021-09-22
Иргэн:
Оростой дипломат харилцаа тогтоогоод 100 жилийн ой дээрээ ийм бэлэг авлаа даа. Гэхдээ манай сайд нэртэй мануухай, тавиулууд ажлаа маш муу хийж байна. Огцруулах хэрэгтэй.
2021-09-22
Гадаад, дотоод харилцаа хөгжлийн талаар зөв аваад явчих ур ухаан, туршлага чадвартай тийм хүмүүсийг томилохгүй бол өөрсдийн сэтгэл хөдлөлөөрөө сайхан ярьж юу чхийж яаддаггүй туршлаагагүй хүмүүсийн цугларалт болж дээ хөөрхий. 50 аас дээш насны ухаалаг, туршлагатай хариуцлагатай, хүлээцьэй хүмүүсийг төрийн сайдаар томилдог болох хэрэгтэй. Залуучууд худлаа том ярьж амбиц хөөгөөд гадаад харилцааг эвгүйтүүлсэнээс дотоодын эвийн засаг хэцүүдлээ.
2021-09-22
Оросын элчинг дуудаж хөөж явуулбал ямар вэ
2021-09-22
Fish:
Dotoodod baitugai gadniihand muu nertei manai said darga nar yaj ch boholzood, yug ni ch doloogood tsaaduul ni durguid huchgui l bolj bga biz. Tegeed ch mgl hunii muuhai zan bii shde, yagtaa tulahaaraa guij guvshaad hun zalhaan tseerluulj bgad hussenee salgachaad daraa ni novshrood suuchdag. Teriig tsaaduul chin andahgui bolj l de
2021-09-22
Нэргүй:
Нефьтээ гаргахаа бас больчихоочдээ?! Монгол улс хараат бусаар хөгжих бодлогоо гаргаж бага улс төржиж эв нэгдлээ эрхэмлэх цаг болсоон гэдгийг л их анхааруулж байнадаа?!
2021-09-22
Зочин:
Нефьтээ гаргахаа бас больчихоочдээ?! Монгол улс хараат бусаар хөгжих бодлогоо гаргаж бага улс төржиж эв нэгдлээ эрхэмлэх цаг болсоон гэдгийг л их анхааруулж байнадаа?!
2021-09-22
Иргэн:
Нефьтээ гаргахаа бас больчихоочдээ?! Монгол улс хараат бусаар хөгжих бодлогоо гаргаж бага улс төржиж эв нэгдлээ эрхэмлэх цаг болсоон гэдгийг л их анхааруулж байнадаа?!
2021-09-22
Mgliin udirdlaga sistem buruu bn 3tom tolgoit jijig 76 tolgoit bvgd uur uur yum yariad yawaad bhiin.???
2021-09-22
Mgliin udirdlaga sistem buruu bn 3tom tolgoit jijig 76 tolgoit bvgd uur uur yum yariad yawaad bhiin.???
2021-09-22
Ааааа:
Монголчууд эрх баригчдынхаа хийсэн ухаангүй үйлдлээс сургамж авч бна
2021-09-22