Хятадын Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд 2018 онд л хувиргасан коронавирусээр сарьсан багваахайн халдварлуулахаар төлөвлөж байсан бөгөөд хүнд дамжин халдварлах чадвартай өвчнөөс хамгаалах тарилгыг сарьсан багваахайнд тарихаар зэхэж байсан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Британийн The Thelegraph сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Уханийн вирус судлаачид хувиргасан коронавирусүүдийг Хубэй мужид байх сарьсан багваахайн сүрэгт халдаахаар зэхэж байсан гэнэ. Мөн судалгаандаа зориулж 14 сая доллар гаргаж өгөх хүсэлтийг Америкийн Батлан хамгаалах салбарын судалгааны ирээдүйтэй төслүүдийн агентлагт хандан гарагж байжээ.
Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Хятадыг коронавирусийн дэгдэлтэд буруутгаж, Уханийн Вирус судлалын лабораториас вирус алдагдсан гэх хувилбар өнөө хүртэл яригдсаар байгаа юм. Харин саяхан Франц болон Азийн эрдэмтэд Лаост нутагладаг сарьсан багваахайнуудаас коронавирусийн халдвар илрүүлсэн бөгөөд энэ нь SARS-CoV-2 вирусийн "Уханийн" хувилбартай ихээхэн адилхан байсан гэнэ. Шинжээчид энэхүү шинэ вирус нь цаашдаа хүнд ихээхэн аюул учруулна гэж таамагласны дээр Лаосын сарьсан багваахайнаас энэхүү халдвар илэрсэн нь COVID-19 нь лабораторид гаргаж аваагүй, харин байгалийн гаралтай гэсэн хувилбарыг батлаж байна хэмээн онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |