ОХУ: Пермийн их сургуулийн оюутан гал нээж, олон хүний аминд хүрлээ
2021-09-20

Пермийн улсын их сургуульд үл мэдэгдэх этгээд сургуулийн байран дотор гал нээсний улмаас хүмүүс амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар КП агентлаг мэдээлжээ. Үйл явдлын гэрчүүдийн өгүүлснээр, оюутнууд цонхоор дамжин гадагш зугтаж байгаа гэнэ. 

Пермийн их сургуулийн Телеграм сувагт ч мөн түгшүүртэй мэдээлэл нийтэлсэн байна. Сургуулийн барилга дотор байгаа хүн бүхнийг ангид орж, хаалгыг нь цоожлохыг сургуулийн захиргаа анхааруулжээ.

 

"Та бүхэн яг одоо сургууль дээр, ангид байгаа бол дотроос нь түгжиж, тэндээ үлдэхийг хичээгээрэй. Их сургуулийн нутаг дэвсгэр дээр байгаа бол аль болох тэндэхийг орхин гар. Сургууль руугаа ирж байгаа бол нэн даруй буц" хэмээн Пермийн их сургуулийн Телеграм сувагт бичсэн байна.

 

Их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, үл мэдэгдэх этгээд сургууль дотор гал нээж, зарим оюутан багш нар ангидаа хаалгаа түгжсэн байгаа гэнэ. Одоогоор энэ хэргийн улмаас дөрвөн хүн хохирсон талаарх мэдээлэл гарчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, гал нээсэн этгээдийг тусгай ажиллагааны явцад устгасан байна. Гэмт хэргийг Пермийн оршин суугч Тимур Бекмансуров үйлджээ. Тэрбээр үйлдлийнхээ сэдлийг тайлбарласан мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан гэнэ. Энэ хэрэг нь алан хядах ажиллагаа биш, шашин шүтдэггүй хэмээн тэрбээр бичжээ. Мөн зэвсэг хэрхэн худалдан авсан, халдлагын объектоо хэрхэн сонгосноо бичсэн бөгөөд анхлаад сурч байсан дунд сургууль дээрээ очин гал нээхээр төлөвлөж байсан ч дараа нь их сургуулийг сонгосон байна. Тэрбээр энэ сургуулийн оюутан бөгөөд түүнийг сургуулийн хаалгаар ороход хамгаалагч зогсоох гэж оролдсон ч буудуулжээ. 

 

Оюутан, багш нарыг их сургуулийн байрнаас нүүлгэн шилжүүлж байгаа гэнэ. Оросын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, хэргийн улмаас амиа алдсан болон шархадсан хүмүүс ч байгаа аж. Эрүүл мэндийн яамны мэдээллээр 10 хүн шархадсан гэнэ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр,  хэргийн улмаас найман хүн амиа алдаж, 19 хүн шархаджээ.  Хэргийн газар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерия Фалькова нар ирээд байгаа гэнэ. 

Энд дуулгахад, энэ оны тавдугаар сард ОХУ-д мөн л сургууль руу халдсан энэ төрлийн аймшигт хэрэг гарч байлаа. Тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ  гэгч байсан юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Сургуульд байхдаа сэтгэл зүйдээ шарх авсан байх тэр нь өш хонзон болсон юм болов уу
2021-09-22
Nernees n harahad laliin shashintan bainaldaa
2021-09-21
Зочин:
Иванууд хун шуумжлэх дуртай ч еерсдийнх нь байж байгаа царай нь, енеех узэн ядаад муулаад байдаг АНУ-гаасаа долоон доор, ямар ч хяналт байхгуй
2021-09-21
Хуцаа ац минь хүүхддээ анхаарал тавь.
2021-09-21
Bb:
Teneg ats.
2021-09-21
Ибиб:
Тийм ээ хазар бол казакууд монголтой огт хамаагүй улс.
2021-09-21
Bb:
Teneg ats.
Иргэн:
Компютер тоглоом болон архи хар тамхины хэрэглээг төр хяналтандаа авч зоригтойгоор таслан зогсоох хэрэгтэй байна! Өнөөдөр элдэв аллага хүчирхийлэлтэй кино мансууруулах бодисын нөлөөнд орж хайрлахаас илүү үзэн яддаг, элдэв аллага хүчирхийлэл, гаж бэлгийн донд автсан хүүхэд залуус нэмэгдэж байна шүү!!!!
2021-09-21
Хуцаа ац минь хүүхддээ анхаарал тавь.
Дандаа лалын лалрууд
2021-09-21
45:
Har tamhi dontolt yanz buriin pc togloom oor yuch bish
2021-09-21
Зочин:
Твоё...
2021-09-21
Зочин:
Хазаруудад хандраад өрөвдөөд монголдоо авч ирэхийг хүсээд байгаа нөхдүүд үүнийг сайн уншаарай. Хазар нэрийн дор ямарч алан хядагч ирж байж мэднэ шүү
2021-09-20
Ибиб:
Тийм ээ хазар бол казакууд монголтой огт хамаагүй улс.
Iim etgeeduudiig togoon dotor amidaar ni chanah heregtei
2021-09-20
Terrorism
2021-09-20