АНУ-д 500 хүн тутмын нэг нь COVID-19-ийн улмаас нас баржээ
2021-09-16

Коронавирусийн халдвар болон нас баралтаар АНУ дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 500 хүн тутмын нэг нь коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. 

 

Холбооны болон орон нутгийн эрх баригчидын мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д нийт 666 525 нас баралт бүртгэгджээ. Албан ёсны мэдээллээр АНУ-ын хүн ам 331.4 сая хүн байсан бөгөөд ингэснээр Америкт 500 хүн тутмын нэг нь нас барсан байна. 

 

Америкт коронавирусийн халдвар нэн өндөр байгаа тул дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр төрөл бүрийн албадлагын шинжтэй арга хэмжээ авч байгаа юм. Өмнө нь эмнэлэг болон цэргийн албан хаагчдыг албадан дархлаажуулалтад хамруулж байсан бол одоо төрийн болон хувийн байгууллагуудыг ажилтнуудаа коронавирусээс сэргийлэх вакцинд зайлшгүй хамруулахыг шаардаж байгаа аж. АНУ-ын их дээд сургуулиуд вакцин тариулахаас татгалзсан оюутнуудаа хичээлд суулгахгүй, торгууль ноогдуулах зэрэг арга хэмжээ авч байгаа бол төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр вакцин тариулахаас татгалзвал ажлаас нь хална хэмээн сүрдүүлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өвчтөй хүмүүсийг цөөлөх нэг ёсны шалгарал явагдаад байна уу
2021-09-16