Афганистан: Босогчдын тэргүүн Масудыг дэмжсэн жагсаал болжээ
2021-09-07

"Талибан" хөдөлгөөнийнхнийг эсэргүүцэж байсан Үндэсний эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масудыг дэмжсэн жагсаал Афганистанд болсон талаар  Herat Times сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, босогчдын тэргүүн Ахмад Масудыг дэмжиж, талибуудтай хамтран ажиллаж буй Пакистаны эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн арга хэмжээ Кабул хот, Дайкунди муж, түүнчлэн Газни болон Герат хотуудад болсон байна. Сонины Telegram сувагт нийтлэгдсэн дүрс бичлэг дээр жагсагчид гартаа "Бид-Ахмад Масуд", "Панжшерийг аварцгаая", "Пакистан, Панжшерийг бөмбөгдөхөө зогсоо" гэсэн бичиг бүхий зурагт хуудас, түүнчлэн босогчдын хөдөлгөөний удирдагчийн хөргүүдийг барин алхаж байгаа нь дүрслэгджээ.

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын зургааны өдөр "Талибан" хөдөлгөөн Панжшерийг бүрэн хяналтдаа оруулсан гэж мэдэгдсэн юм. Талибуудын мэдэгдсэнээр эсэргүүцлийн хүчний зарим дайчид ялагдаж, зарим нь зугтсан гэх бөгөөд зугтсан хүмүүсийн дунд босогчдын удирдагч Ахмад Масуд байжээ. Тэрбээр талибууд мэдэгдэл хийсний дараа фейсбүүк хуудсандаа аудио бичлэг оруулж, афганчуудыг талибуудын эсрэг босохыг уриалсан юм. 

 

Афганистан: Панжшерт тулаан үргэлжилж байна 

Талибуудын гарт бүх эрх мэдэл очиж, Масуд ард түмнээ бослогод уриалав 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ лалын ертөнц бидэнд чухал биш!
2021-09-07