Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар цахимаар оролцсон юм.
Форумын хүрээнд зохион байгуулагдсан бага хурлын үеэр Оросын Батлан хамгаалахын гадаад бодлогын зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилев Улаанбаатар хотыг Швейцарын Женев хоттой зүйрлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг Ерөнхийлөгч Путинд санал болгожээ.
Энд дуулгахад, Монгол Улс төвийг сахисан үзэл баримтлалтай, аюулгүй орон гэдэг талаас нь олон улсын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт явуулах санал өмнө нь хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал, АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг манай тал болон олон улсын шинжээчдээс ч хэдэнтээ гаргаж байлаа. Монгол Улс төвийг сахисан үзэл баримтлалтайн дээр Хойд Солонгостой дипломат, найрсаг харилцаатай гэдгээрээ Улаанбаатарыг сонгох нь зөв сонголт болно гэж үзэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |