Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна
2021-09-06
Гэрэл зургийг MPA.mn

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийж байна.  ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 

 

-Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч ҮХЦ-д хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм.

 

Мөн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ гэлээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
ард:
энэ худлаа үнэн хэрэгтээ ерөнхийлөгч л далдуур томилгоо хийнэ эрх мэдэл ерөнхийлөгчид хэвээрээ л байна харин ч бүх эрх мэдэл нэг нам ил гардгүй нэг хүний дохиогоор тэр хүн нь шууд гадны заавраар л явна, энэ хэрхэвч сайн зүйл биш үнэндээ МАН-ын дарга хүрэлсүх хэвээрээ л байгаа шүү дээ
2021-09-07
Иргэн:
Энэ эрх мэдэл уул нь МУ-ын ерөнхийлөгчдөө байсан нь дээр байсан юм!? Энэ асуудалтай холбоотой гажуудлууд чухамдаа үе үеийн ерөнхийлөгч нараас л шалтгаалж гажуудал үүсч байсан гэж боддог!? Ерөнхийлөгч хүн өөрийн жанжин шугамаа алдахгүй шудрага ёсоо дээдэлж явбал гажуудал үүсэхгүй байх бүрэн боломжтой!?
2021-09-06
zochin:
Shuuhiin tuhai huulid uurchlult oruulah gej bgaa yumuu
2021-09-06
irgen:
zuv.erunhiilugch uursdiin taiin ,namiin hyniig songodog,uursduduu taaruulj huulia gargadag tul ard niitiin songoltoor shalgaruulj bx ni zuv
2021-09-06
Mash zuv. Ingej l erh medliin tuluu yavahgui bh estoi sain bna amjilt
2021-09-06
иргэн:
За ингээд хэдэн УИХ гишүүд нь дураараа дуригих боломжийг авлаа да. НЭГ НАМ засаг баринаа гэсэн үг. Дахиж МАН өөр ямар ч нам төрд гархгүй гэсэн үг дэ. МАН луйварчид
2021-09-06
Mash zuv. Ingej l erh medliin tuluu yavahgui bh estoi sain bna amjilt
.:
Үнэн бол сайхан л мэдээ байна.
2021-09-06