Гвинейд төрийн эргэлт хийхийг завдаж, хөл хорих цаг тогтоов
2021-09-06

Гвинейд төрийн эргэлт хийхийг завдсан цэргийн босогчид улс орон даяар хөл хорих цаг тогтоож байгаа талаар зарлажээ. Энэ арга хэмжээ "дараагийн мэдэгдэл гарах хүртэл" үргэлжилнэ гэж цэргийнхэн зарласан талаар Франс пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүс нутгуудийн захирагчдыг цэргийнхэн орлосон бол сайд, дарга нарыг даваа гарагт нийслэлд болох уулзалтад ирэхийг цэргийнхэн уриалсан байна.

 

Энэ мэдээллээс өмнө, босогчид Гвинейн ерөнхийлөгчийн ордон руу дайрч, 83 настай, төрийн тэргүүн Альфа Кондег баривчилсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Үүний дараа босогчдын тэргүүн, тусгайгийн элит тасгийн тэргүүн, хурандаа Мамади Думбуя Ерөнхийлөгчийг баривчилж, засгийн газрыг тарааж, Үндсэн хуулийг хүчингүй болгосон талаар зарласан байна.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Конде гэмтэж бэртээгүй, түүний аюулгүй байдлыг хангана гэж цэргийнхэн мэдэгдээд эмчийн тусламж үзүүлнэ хэмээжээ. Гэхдээ түүнийг хаана байлгаж байгаа талаар мэдээлээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин