Амур голын дээгүүр хил дамнасан анхны дүүжин зам байгуулахаар болжээ. Энэ зам Оросын Благовещенск, хятадын Хэйхэ хотыг холбох юм байна. Дүүжин зам байгуулах төслийг гүйцэтгэх хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан хэмээн РГ агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, 976 метр урт, хил дамнасан агаарын дүүжин тээврийг ашиглалтад оруулснаар Благовещенск болон Хэйхэ хотын хооронд жилийн туршид тасралтгүй зорчигч тээвэрлэх нөхцлийг хангах бөгөөд хөр орны хот руу хэдхэн минутын дотор тавтай орчинд зорчих боломжтой болох гэнэ.
Агаарын дүүжин зам нь хоёр шугамтай, түүгээр 110 хүртэлх хүний багтаамжтай хоёр бүхээг явах юм байна. Энэ тээврийг ашиглалтад оруулснаар жилд хоёр талдаа 2,5 сая хүн үйлчлүүлэх боломжтой гэж тооцоолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн, одоо терминалын байгууламжийг босгож байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |