"Ида" хар салхины улмаас 45 хүн амиа алджээ
2021-09-03

АНУ-ын Дорнод эрэгт  "Ида" хар салхи дэгдэж, үүнээс үүдсэн аадар бороо, үерийн улмаас 29 хүн амиа алдсан талаар NBC агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас  Нью-Йорк мужид 15 хүн, Нью-Жерсид 23, Пенсильванимд таван хүн амиа алдсан байна. Мөн сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо өсөж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж. 

 

Эргэн сануулахад, "Ида" хар салхи  наймдугаар сарын 29-ний өдөр Мексикийн булангийн эрэгт дэгдсэн бөгөөд энэ нь 1850 оноос хойш тохиож буй анхны хүчтэй салхи хэмээн эрх баригчид мэдэгдэж байлаа. Байгалийн гамшгийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Мөн Луизиана мужийг "Ида" хар салхи дайрсаны улмаас нэг сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нөгөө хар гаригийнхан хамгаалдаг энэ тэр гэсэн яасан бэ. яацан улс болоод байнга гамшиг болж байдагын
2021-09-03