"Талибан" хөдөлгөөний удирдагчид Кандагарт уулзан, шинэ засгийн газраа бүрдүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газрын бүрэлдэхүүний талаар ойрын өдрүүдэд зарлаж магадгүй гэнэ.
"Талибан"-ы хамгийн байлдааны чадвартайд тооцогддог "Хаккани сүлжээ" бүлэглэлийн удирдагчид болон "Талибан" хөдөлгөөнийг үндэслэгч мулла Омарын хүү мулла Мухаммед Якуб нар зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, шинэ засгийн газарт сүүлийн 20 жилд Афганистаны Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг оруулахгүй гэнэ. Шинэ засагт эмэгтэйчүүд орохгүй ч сайдын суудлыг эмэгтэйчүүдэд өгөхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Афганистаны шинэ засгийн газрын тэргүүнээр "Талибан" хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахунзада томилогдсон байна. Түүний удирдлаган дор улс орныг ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд удирдана гэж талибуудын төлөөлөгч Анамуллу Самангани мэдэгдсэн байна.
Ахунзада нь 2016 оноос хойш талибуудын удирдаж байгаа юм. Тэрбээр Кандагарт төрсөн, Пакистанд шашны боловсрол эзэмшсэн бөгөөд 1980-аад онд Зөвлөлтийн армийн эсрэг тулаанд оролцож байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |