УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулж байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хэнтий аймаг дахь УИХ-ын 18 дугаар тойрогт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батшугарын нэрийг бага хурлаараа танилцуулан хэлэлцүүлж байна.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Эрдэнэ овогтой Бат-үүлийг, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Батхүү овогтой Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна.
Харин парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл Зөв хүн-Электрат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалааг нэр дэвшүүлж байгаа юм билээ.
Ийнхүү УИХ-ын сонгуульд оролцох есөн нам нэг эвсэл нэр дэвшигчээ тодруулж байна.
Н.Нягт
Уншиж байна |