У.Хүрэлсүх: Уудам сэтгэж, чин үнэн сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтанд хүрдэг
2021-09-01

 

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

 

 

Тэрбээр, "Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

 

Зуны амралт дуусаж, есдүгээр сарын 01-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор та бүхэн маань сургууль танхимаа харах гэж ангийн найз, багш нартайгаа уулзах гэж зүрх сэтгэл нь догдлон байгааг ойлгож байна.

 

Коронавирус цар тахлыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг болох сургуулийн танхимын үйл ажиллагааг зогсоосноор дэлхий даяар боловсон системд урд өмнө байгаагүй сорилтууд тулгарч байна. ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө орон даяар жигд, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор үүсээд байна. Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм. Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг, танхим зайн сургалтыг хослуулан зохион байгуулж, мэдээлэл харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ хүүхэд бүр зайн сургалтад хамрагдах боломжийг судалж шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусаа, Монголчууд эртнээс эрдэм ном дээд баян хэмээн эрдэм номыг чухалчлан дээдэлж ирсэн билээ. Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах мэдэхэд туйлбартай зүтгэх аваас зорьсон эрдэм үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж хэн болохоо тодорхойлж хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт  нийцсэн мэргэжлээ зөв сонгож туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдрэн насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Уудам сэтгэж томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин үнэн сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтанд хүрдэг. Залуус та бүхэн энэхүү үгийг сайтар тунгаан бодож мөрөөдөлтэй байж мэргэжилдээ эзэн байхыг хичээнгүйлэн захиж байна.

 

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдээ монголчууд багш, эцэг эх гурвыг гурван ачтан гэж үргэлж дээдлэн хүндэтгэх ёстойг сургаж ирсэн билээ. Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос гэсэн зүйр цэцэн үг бий. Боловсролын чанарын суурь асуудал нь сайн багш сурах эрмэлзэлтэй сурагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна. Багшлахуйгаас суралцахуйд, үйл явцад суурилсан сургалтаас үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаа энэ үед эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн өөрсдийгөө байнга чадваржуулж, шавь нарыхаа сурах хүсэл эрмэлзлийг бадраагч суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж мэргэжилдээ эзэн байж, мөрөөдлөө биелүүлэн ирээдүйгээ бүтээхэд нь туслаарай.

 

Монгол хүн болгон төлөвшүүлэхэд бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал юм. Үүнд багш сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүд та бүхний үүрэг үлэмж их гэдгийг санаарай. Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12 дугаарт, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсанаараа 11 дүгээр байранд байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловсролын индексээрээ 189 орноос 103, өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102 оюуны чадавх хэрэглэх ур чадвараараа 49, мэдлэг чадвараа хэрэгжүүлэх үзүүлэлтээрээ 59 дүгээрт тус тус орж байна. Монгол Улс шинжлэх ухаан технологийн түвшнээ ахиулахад зөвхөн эх орондоо ажиллах, ажиллаж, амьдарч байгаа эрдэмтэн судлаачдаас гадна хилийн чанадад оршин суугаа мэргэжилтнүүдээ зайнаас татан оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь чухал юм. Монгол хүний  дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүүхэд залуусын суралцах тэгш боломжийг хангах олон улсын түвшин шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын сум  хороо бүрээс шалгарсан шилдэг хүүхэд залууст Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг олгохоор болсон. Мөн Олон Улсын олимпиадад амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын ерөнхийлөгчийн шагнал урамшуулах олгох зарлиг гаргаснаа хичээлийн шинэ жилийн баярт энэ өдөр дуулгахад таатай байна.

 

Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэлээ. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
одоо цагт худлаа ш дээ. хэн пялдага долигнонур байна тэр нь амжилт олоод бусдаа дош хийж шороонд булж байна. чи өөрийгөө авсанд хадуулчих.
2021-09-01
Царай зүс нь яачаа вэ ? Ковид тусцым уу? Эсвэл шартацымуу?
2021-09-01
xxa:
bs hicheel zaalgh sanaatai tgsnee hicheel zaaval covidtoi uyd gj olon 7n gutsaad archaagui sheesnuud shv ta nar tamiin togoondoo amidarch bhdaa taarsn
2021-09-01
.aaldaa badmaa:
chi bol bur uhdelees doloon dor amisgaa bgadaa xxa ingj suuhas uur hiij chadah ymgui uheentsuud bjiij
2021-09-01
Харинтийн төрийн эрхийг хууль бусаар яаж авдгийг л заахгүй бол энэ хүүр юуугаа заахуууу. Боловсролгүй хоосон үхдэлсэг юм чинь
2021-09-01
.aaldaa badmaa:
chi bol bur uhdelees doloon dor amisgaa bgadaa xxa ingj suuhas uur hiij chadah ymgui uheentsuud bjiij
Хуцажугайн шүү. Гараад нэг сургууль дээр очоод хичээл заа даа. Ойсонуу? Чи чадахгүй л дээ. Хоосон толгойтой хүүрэнсүг чёрт.
2021-09-01
Эхорон:
Шшшшааагааад блдаа өөрөө болхоор хүн араас түгжилдчээд худал сургаал айлдахаа больнуу
2021-09-01