Өнөөдөр есдүгээр сарын 01. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлжээ.
Тэрбээр, "Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ хичээлийн жилд өнгөрсөн 2 жилд учирсан хохирол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно. Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай" гэжээ.
Уншиж байна |