Ө.Төрбат: Ачилтын компаниудаас 10 хувь авах асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
2021-09-01

 

Нийслэлд олон тулгамдсан асуудал бий. Үүний нэг нь авто машин ачилтын үйлчилгээ. Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон иргэдийн дунд ихээхэн үл ойлголцол үүсдэг. Иймд  нийслэлд үйлчилгээ үзүүлдэг ачилтын компаниуд төрд ямар татвар төлдөг, үнэ тариф, цагдаагийн зөвшөөрлийн талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн Ө.Төрбатаас тодрууллаа.

 

Ачилтын компаниуд нийслэлд ямар төсөв, татвар төвлөрүүлдэг вэ?  “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ноос нийслэлийн авто замын  хөгжлийн газарт ачилтын 10 хувийг өгөх саналыг хүргүүлсэн гэсэн. Уг асуудлыг шийдвэрлэсэн үү?

 

-Нийслэлийн хэмжээнд 14 аж ахуй нэгж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тухайн компаниуд нь татварын тухай хуулиар ААН-ын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл  зэрэг татварыг цаг тухайд нь төлж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ноос  нийслэлд ачилтын “10 хувийг төвлөрүүлэх” санал ирүүлсний дагуу ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа Хууль зүй Дотоод хэргийн  яам руу саналаа хүргүүлнэ. Ингээд Хууль зүйн яамнаас санал ирсний дараагаар тухайн ААН-үүдээс 10 хувь авах эсэх нь тодорхой болно.

 

Цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр машин ачдаг. Цахим системд шилжсэн. Иргэдийн дунд цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачдаг гэсэн ойлголт байна?

 

-2015 оны А/190 гэсэн Хууль зүйн сайдын дотоод журам байсан. Энэ нь 2019 оны долдугаар сард шинэчлэгдээд А/101 дүгээр журам болж гарсан. Тухайн шинэчлэгдсэн журамд  тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхэд цагдаагийн эрх бүхий албан хаагч нь хоёр зарчмаар шийдвэр гаргана. Тодруулбал, бичгээр болон цахимаар шийдвэр гаргах юм. Цахимаар гэдэгт нь тээврийн хэрэгслийн орчныг бүрэн хамруулсан дүрс, зургийг цагдаагийн албан хаагчид шилжүүлнэ. Ачилтын компанийн илгээсэн дүрс бичлэгийг цагдаагийн албан хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно.  Үүнийг иргэд дутуу ойлгож “цагдаа байхгүй байхад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүллээ” гэсэн үл ойлголцол гарч байгаа. Гэхдээ нь журамд заасан цахимаар гэдэгт хэрэгжиж байгаа гэсэн үг.

 

9.7 Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.4 дэх хэсэг, 33,34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргана.

9.8 Энэ журмын 9.7-д заасан “Бичгээр шийдвэр гаргах” гэдэгт тухайн зөрчил гарсан газарт байгаа албан хаагч зөөж шилжүүлэх шийдвэр бичиж тээврийн хэрэгсэлд ил  харагдахуйцаар байрлуулах эсхүл ачигч/чирэгч/ автомашины жолоочид гардуулж өгөхийг ойлгоно.

9.9 Энэ журмын 9.7-д заасан “цахимаар шийдвэр гаргах” гэдэгт тухайн тээврийн хэрэгслийн байгаа газарт албан хаагч байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн байрлал, орчныг бүрэн хамруулсан зураг-дүрс бичлэгийг цахим төхөөрөмжөөр хүлээн авч, шийдвэрлэхийг ойлгоно.

9.10 Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зөөж шилжүүлж болно.

9.15 Энэ журмын 9.9-д заасан зураг-дүрс бичлэгийг замын хөдөлгөөний удирдлагын төвд хүлээн авч, цагдаагийн эрх бүхий ажилтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

9.15.1 Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах

9.15.2 Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүйгээр бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах

9.15.3 Энэ журмын 9.15.1, 9.15.2-д заасан аль нэг шийдвэрийг гаргахаас татгалзах

 

Машин ачилтын төлбөрийг хэрхэн тогтоодог вэ?

 

-НИТХ-ын 2015 оны 33 болон 35 дугаар тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй холбоотой үнэ тарифыг тогтоосон байдаг. Тодруулбал, мотоциклыг 30 мянга, суудлын автомашин 60 мянга, том оврын машиныг 90 мянган төгрөгөөр зөөж шилжүүлнэ.  Уг тогтоолын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
татан буулгаа. наад хулгайчууд чинв бүүр цадаад оодорчихсон байна лээ. машинуудыг нь хувьд зарж тараа
2021-09-01
Bloh:
Дүрэм зөрчихгүйгээр машин тавьчих зогсоол, газруудтай билүү? Тийм юмаар нь хангаж чадахгүй хаа хаанаа хэцүү байгаа байж ачилтын гэдэг луйврын юмнуудыг өөгшүүлэх хэрэггүй
2021-09-01
niislel ooroo ach. heden tsagdaagiin hurandaag hulgain mongoor tejeeh gej hel am heruul temtsel hiihgui
2021-09-01