Афганистан: Үл мэдэгдэх этгээдүүд Украины онгоцыг хулгайлжээ
2021-08-24

Кабулд очсон Украины онгоцыг үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд эзлэн авчээ. Улмаар тэд онгоцыг аван Иран руу ниссэн байна. Украины Гадаад хэргийн дэд сайдын мэдэгдсэнээр, энэ онгоц Украины иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр Афганистанд очсон байжээ. 

 

Гэвч онгоцыг нисэх буудал дээр газардсаны дараа үл мэдэгдэх этгээдүүд суун, Ираныг зорьсон байна. Украинчуудыг нүүлгэн шилжүүлэх гэсэн дараагийн гурван удаагийн оролдлого ч бүтэлгүйтжээ. Учир нь зорчигчид нисэх буудлын нутаг дэвсгэр рүү орж чадаагүй гэж "Общественное радио" мэдээлсэн байна. Хулгайлагдсан онгоц хаана очсон гэх зэрэг талаар тодорхой мэдээлэл гараагүй аж. 

 

Энд дуулгахад, Афганистан дахь АНУ-ын армийн зарим зэвсэглэл талибуудын гарт орсон талаарх мэдээлэл гарсан. Эдгээр зэвсэглэлүүдийн дунд хэд хэдэн нисдэг тэрэг, онгоц, пуужин байгаа гэнэ. Гэхдээ талибуудын дунд мэргэшсэн нисгэгч байхгүй, техникийн үйлчилгээ хийх боломжгүй тул тэд энэ зэвсэг техникийг ашиглах нь эргэлзээтэй гэж эх сурвалжууд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Eliirtsen
2021-08-25
Shaadag garuud ve tanai site
2021-08-25