Архи, тамхины эсрэг зөвлөгөөг 24 цагаар үзүүлж эхэллээ
2021-08-23

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи тамхины эсрэг аяны талаар мэдээлэл хийлээ.

 

Энэ жил манай улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тиймээс 100 жилийн ойн хүрээнд залуучууддаа ээлтэй олон үйлчилгээг бий болгохоор зорьж ажиллаж байна.  Энэ хүрээнд архи, тамхины асуудлын талаар хөндөж ярина. Учир нь хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болдог. Энэ нь 108 утасны мэдээллээс тодорхой байдаг. Гэмт хэрэг үйлдэгчдийн 50-60 хувь нь архинаас болж хохирогч, үйлдэгч болсон байна. Өсвөр насны хүүхдүүд тамхинаас болж олон асуудалд орж байна.  

 

Тиймээс “Хорт зуршилгүй залуу” цахим үйлчилгээг бий болгож байна.  Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран архи тамхины эсрэг зөвлөмж, зөвлөгөөг 24 цагаар үзүүлж эхэллээ. Мөн  1800-1893 дугаарт холбогдох болон  “Хорт зуршилгүй залуу”  цахим хуудсаар зөвлөгөө, үйлчилгээ хүлээн авах боломжтой.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин