Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо БНХАУ-ын иргэдийг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хүн ам, төрөлт төлөвлөлтийн хуульд оруулсан нэмэлтээр ийнхүү хятад гэр бүл гурав хүртэлх хүүхэдтэй байж болохоор болсон гэнэ.
Хуулийн өөрчлөлтөд тусгаснаар, Хятадын төр хүн амынхаа дунд залуу насандаа гэрлэх, хүүхэд төрүүлэхийг ухуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхэдтэй залуу гэр бүлд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууцны хөнгөлөлт үзүүлж, гэр бүлүүдийн хүүхэд төрүүлэх, хүүхдүүдийн сурч хүмүүжих зардлыг багасгахаар болсон байна.
Мөн бага насны хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа ажилтнуудад нэмэлт амралт өгөх орон нутгийн захиргаа, ажил олгогчдыг дэмжин урамшуулж, гурав хүртэлх насны хүүхдүүдээ өсгөхөд нь залуу гэр бүлд хөнгөлөлттэйгээр орон сууц олгох, татвараас хөнгөлөх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |