ШУУД: Улаанбаатар хот стандарттай болно
2021-08-20

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс судалгааны ажил хийж, бууруулахаар ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: 

 

-Улсын хэмжээний том асуудал бол Улаанбатар болоод байна. Хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа тэлж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулиар бизнес эрхлэгчдээ дэмждэг байх ёстой. Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахад бодлого, судалгаатай хандана. Түгжрэлээс 11.8 их наяд төгрөгийг 2019-2020 онд хүлээсэн. Түгжрэлээс 21.3 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээхгүйн тулд тодорхой ажил хийнэ. 

 

Нийслэл Улаанбаатар хот эрхзүйн чадамжгүй байдлаас үүдээд хэрэгжүүлэх ажлаа чадаагүй. Тиймээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлахад та бүхний оролцоо чухал байгаа. Улаанбаатар хотын амьдралыг бид өөдрөгөөр харж байна. Улаанбаатар хот стандартай болно. Хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжинэ. Цаашдаа инженерийн залуусаар Улаанбаатарын багийг бүрдүүлэх юм  гэлээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Машин ачдаг стандарт байгааш дээ
2021-08-22
Зочин:
Угаасаа л стаандарттай хот ш дээ
2021-08-22
Зочин:
Энэ нөхөр хотын дарга болоод нааштай юм ер болсонгүй, дарга маань ярьсаар л, сүүлийн үед бол бүүр алсын юм яриад илт тархи угаах маягтай болоод явчлаа доо
2021-08-21
Zochin:
Зөвөө, стандартай болох цаг нь болсон.
2021-08-21
Эхлээд өөрөө хууль дүрэм стандартаа мөрд!
2021-08-20
Шшш яаана даа суукаа. Худлаа ярьж суусаар байгаад энэ хавар зун намар өнгөрчлөө.юуу ч хийсэнгүй чамаяг яахуу? Мал бол алаад идчихиймсан
2021-08-20