Үндэсний номын сан олон нийтэд үйлчилж эхэллээ
2021-08-18

 

Хариуцлагын гэрээ байгуулан номын санг нээхээр Улсын Онцгой Комиссын шийдвэрлэсэн. Энэ дагуу  Монгол Улсын Үндэсний номын сан 2021 оны 08 сарын 18-ны өдөр буюу өнөөдрөөс олон нийтэд үйлчилж эхэлжээ. 

 

Даваа-Баасан гарагт 10-16 цагийн хооронд уншлагын танхимын 30 хувьд захиалгаар КОВИД-19 эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна. 

 

Мөн ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд 7️⃣0️⃣1️⃣1️⃣2️⃣3️⃣9️⃣6️⃣утсаар урьдчилан захиалга өгч, цаг аван нэг удаад  гурван хүртэлх цагаар үйлчлүүлэх боломжтой аж. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин