Афганистан: Талибуудын амлалт
2021-08-18

"Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид Афганистаны эрх мэдлийг гартаа авсныхаа дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

 

Орон нутгийн болон гадаадын сэтгүүлчидтэй уулзах хэвлэлийн бага хурлаа талибууд мөргөлөөр эхэлсэн байна. Цаг орчим үргэлжилсэн энэ хэвлэлийн бага хурлын үеэр Талибан хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулла Муджахид талибууд хэнээс ч өс хонзон авахгүй, улс орныг хөршүүддээ аюул заналхийлсэн нутаг дэвсгэр болгохгүй, эв нэгдэлтэй улс болгоно гэж онцолсон байна. Тэдний гол амлалтуудыг багцалвал...

 

Засгийн газрыг бүрдүүлэх талаар

 

"Шинэ засгийн газрыг хэн бүрдүүлэх талаар улс төрчид зөвлөлдөж байгаа. Бид Афганы ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэх засгийн газар болон улс төрийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг олгох ёстой".

 

Зөвлөгөөнийг өмнө нь Исламын намын дарга Гульбеддин Хекматиартай засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх зөвлөлийг байгуулж байсан, Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла болон ерөнхийлөгч асан Хамид Карзай нарыг оролцуулан явуулж байгаа юм. 

 

Эвлэрлийн талаар 

"Талибан" өмнөх засгийн газрын албан тушаалтнуудыг өршөөнө гэж амлаж байсан, энэ амлалт хэвээр байх гэнэ.

 

"Бид өмнөх дэглэмийн эзлэн түрэмгийлэгчдийн халаа болон төлөөлөгчдөөс өш хонзон авах бодолгүй байна. Тэд бүгд л манай эх орны бүтээн байгуулалтад бидний түнш, хамтрагч болно"

 

Түүнчлэн одоо Кабулын нисэх буудлаар дамжин эх орноосоо дүрвэхийг оролдож буй афганчууд гэртээ эргэн ирвэл тэднийг хавчиж, мөрдөхгүй гэж "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч амалжээ.

 

 Бусад орнуудын аюулгүй байдлын талаар 

 

Кабулын шинэ эрх баригчид "хөршүүдтэйгээ цогц харилцаа"-тай байхаар хичээж байгаа гэнэ.

 

"Афганы нутаг дэвсгэр бусад орнуудын эсрэг зогсохоор ашиглагдахгүй гэдгийг бид дэлхий дахинд тэр дундаа АНУ-п баталж байна"

 

Хар тамхины худалдаатай тэмцэх талаар 


"Афганистан аливаа төрлийн хар тамхины үйлдвэрлэлийн төв болохгүй гэдгийг дэлхий дахинд батлаж байна. Бид энэ муу муухайг үндсээр нь арилгаж, эх орноо хар тамхигүй улс болгохыг хичээнэ"

 

Талибуудын өгүүлснээр, олон улсын зүгээс өөр ургамал тарихад туславал Афганы фермерүүд намуу тариалахаа зогсоож болох гэнэ. 

 

"Та бүхэн санаж байгаа бол 2001 онд хар тамхины үйлдвэрлэлийн хэмжээ шалдаа унасан, харин дараа нь Афганы нутаг дэвсгэр эзлэгдэж, хар тамхины тариалалт сэргэсэн, тэр дундаа үүнд засгийн газар оролцсон юм. Одоо бид хар тамхины худалдаанд татагдан орох хүсэлгүй байна" хэмээн Муджахид өгүүлжээ.

 

Афганистаны хар тамхины үйлдвэрлэл 1980-аад оноос эхлэн өргөжиж, 1999 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан тогтоолд талибуудын хяналтад байдаг нутаг дэвсгэрүүд дээр хар тамхины үйлдвэрлэл эрс өссөн талаар онцолсон байв. НҮБ-ын мэдээлснээр, 2020 онд Афганистанд намуу цэцгээс гарган авдаг опи хэмээх хар тамхины төрөл зүйлийг 6,3 мянган тонн хэмжээгээр бэлтгэсэн бөгөөд Талибаны орлогын 80 орчим хувийг хар тамхины наймаагаар олдог гэх мэдээлэл бий.

 

Исламын хууль болон хэвлэл мэдээллийн талаар 

 

"Талибан" өөрсдийгөө Афганистанд  исламын хуулийг нэвтрүүлэх эрхтэй гэж  үзэж байгаа аж.

 

"Бид зан заншил, өв уламжлалдаа хүндэтгэлтэй ханддаг. Улс орондоо исламын хуулийг нэвтрүүлэх нь бидний эрх" хэмээн  Муджахид мэдэгджээ. 

 

Тэрбээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангана гэж амалжээ. Гэхдээ нэг нөхцөлтэйгээр. Тэдний өгүүлснээр "хэвлэл исламын дүрэм журмыг зөрчиж, үндэсний ашиг сонирхлын эсрэг зогсохгүй байх ёстой" гэнэ.

 

"Бид хэвлэл мэдээллийнхэнтэй холбоо харилцаатай ажиллаж, тэдэнд чөлөөтэй ажиллах боломжийг олгоно гэдгээ амлаж байна. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг ч бид хүндэтгэнэ гэдгээ баталъя. Гэхдээ ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл Афганы нийгмийн үнэт зүйл, үндэсний ашиг сонирхол, исламын сургаалд хүндэтгэлгүй хандахыг бид хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн Муджахид мэдэгджээ.

 

1996-2001 оны хооронд Афганистанд талибууд эрх барьж байх үе нь тус улсын "түүхэн дэх хамгийн харанхуй үе" байсан гэж "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллага үздэг. Тухайн үед бүхий л хэвлэл мэдээллийг хааж, ганцхан радиостанцыг үлдээсэн бөгөөд үүгээр нь зөвхөн шашны болон суртал ухуулгын нэвтрүүлэг л дамжуулдаг байжээ.

 

Эмэгтэйчүүдийн эрхийн талаар

Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийг "шариатын хуулийн дагуу" зохицуулах гэнэ.

 

"Эмэгтэйчүүд шариатын хуулиар амьдарна. Хөрш орнууд болон дэлхий дахин биднийг эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бодох ёсгүй. Бурхны авралаар бид муслимчууд, манай эмэгтэйчүүд ч тэр" хэмээн Муджахид мэдэгджээ. 

 

"Бүхий л оронд өөрсдийнх нь хууль үйлчилдэгийн адилаар" Афганистанд ч зан заншил, ёс уламжлал бий хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 

Афганистан: Талибуудын засаглал, алдагдсан эрх чөлөө

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лалын шашин бол харгис хэрцгий шашин тэд төр барина гэж юу байхав дээ
2021-08-20
Улин гуц чамд яингис огт хамаагүй төвдийн тэмбүү минт
2021-08-20
Зг яагаад өлгийг турхираад бнаа .ядууралаа үймээн гаргаж дарахна уу
2021-08-20
Язгууртан:
Бусдад янхандаж банзалдаж, өвчин авч нөхөртэй халдварлахыг хориглосон шариатын хууль байх боловуу гэж бодож байна.
2021-08-19
Лалд итгэнэ гэж хэцүү шүү. Казахуудыг хар. Баянөлгийд автономт засгаа тогтоогоод Чингис өнөөгийн халхчуудад огт хамаагүй гэх юм?
2021-08-18
Улин гуц чамд яингис огт хамаагүй төвдийн тэмбүү минт
Z:
Tam tam aimaar umaa
2021-08-18