Маргааш ажиллах шинжилгээний цэгүүд

Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулъя.
-
Баянгол дүүргийн 96-р цэцэрлэг
-
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
-
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
-
Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
-
Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
-
Хан-Уул дүүргийн хувьд “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд ажиллаж байна.
Маргааш ажиллах шинжилгээний цэгийн байршлыг танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ