Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 20-р сургуулийн хойд талын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах, шинээр баригдах авто замын нөлөөлөлд өртсөн 53 ширхэг тоосгон гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр газар захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа аж. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.
Уншиж байна |