Туркменийн Ерөнхийлөгч цэргийн онгоц туршжээ
2021-08-10

Туркменийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов наймдугаар сарын нэгний өдөр байлдааны онгоц туршин нисжээ. Ерөнхийлөгч нисэх буудал дээр унадаг дугуйгаар ирсэн талаар ТДХ мэдээлжээ. 

 

Туркменийн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Чарымырат Аманов болон Батлан хамгаалахын сайд Бегенч Гундогдыев нар Ерөнхийлөгч Бердымухамедовд шинэ цэргийн онгоцуудыг үзүүлсэн байна. Эдгээр нь Туркменд тавдугаар сард ирсэн Бразилийн Embraer-A-29В, зургадугаар сард авчирсан цэрэг-тээврийн C-27J Ng Spartan онгоц, сургалтын тийрэлтэт онгоц болох Aermacchi M-346 онгоцууд юм байна.

 

 

Эдгээр онгоцноос Aermacchi M-346 онгоцыг Бердымухамедов өөрийн биеэр туршихаар шийдсэн гэнэ. Харин нислэг үйлдсэнийхээ дараа Батлан хамгаалахын сайд Ерөнхийлөгчийн нисэгчийн хувцсыг Цэргийн сургуулийн музейд тавихаар гуйжээ. Энэ хүсэлтийг Ерөнхийлөгч зөвшөөрсөн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манай орон ийм
2021-08-13
mongold bidnii baharhan duuriah manlailagch heregtei
2021-08-13
zuv bn. chadvartai bas manlailagch baih estoi. bid shoolj baina. harin ted baharhaj baina.
2021-08-13
Хаха:
Монголд барих хүн үгүй болсоон ккк
2021-08-11
Fuk sonstson boll balrana shuu
2021-08-11
Ard:
Dampuurtsan yum.
2021-08-10
Фүүк сонсцоон, одоо яаанаа.
2021-08-10
Хүрэлсүх байлдааны онгоц жолоодоно гээд сүйд болох байхдаа. Яанаа одоо. Дэмий юм мэдээлж байх юм
2021-08-10